CRI Монгол радио

НҮБ дахь Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар бөгөөд “хоёр Хятад”, “нэг Хятад, нэг Тайвань” гэгч асуудал байхгүй гэдгийг тодотгосон

Нийтэлсэн

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим саяхан “Тайванийн олон улсын эв нэгдлийн тухай хуулийн төсөл” гэгчийг баталж, НҮБ-ын 2758 тоот тогтоолд зөвхөн БНХАУ-ын засгийн газар бол Хятадын НҮБ дахь цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч НҮБ дахь Тайваний төлөөлөгчийн эрхийн асуудлыг хөндөөгүй, мөн БНХАУ болон Тайванийн харилцааны талаар байр сууриа илэрхийлэхгүй гэж мэдэгджээ. Иймэрхүү үзэл бодол нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг гажуудуулж, Тайваний асуудлаар олон нийтийг хууран мэхэлж, АНУ-ын өөрөө удирдаж, өөрөө тоглосон жүжгийн чухал хэсэг юм.

НҮБ-ын 2758 тоот тогтоолд БНХАУ-ын НҮБ дэх эрхийг сэргээж, Тайваний хууль бус төлөөлөгчдийг нэн даруй хөөх ёстой гэж заасан байдаг. Түүгээр ч барахгүй БНХАУ-ын Засгийн газар нь НҮБ дахь Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар бөгөөд “хоёр Хятад”, “нэг Хятад, нэг Тайвань” гэгч асуудал байхгүй гэдгийг тодотгосон юм. Уг тогтоол нь Тайванийг багтаасан Хятад улсын НҮБ дэх төлөөлөгчдийн эрхийн асуудлыг улс төр, хууль эрх зүй, процедурын хувьд ул суурьтай шийдсэн гэж хэлж болно.

Нэн чухал нь “Каирын тунхаг”, “Потсдамын тунхаг” зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүд нь Хятад улс Тайваньд бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. АНУ эдгээр чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан улсын хувьд, Тайвань нь Хятадын нэг хэсэг, дангаар нь онцлон дурдах шаардлагагүй гэдгийг тодорхой мэдэхгүй гэж үү ? Ямартай ч АНУ-ын Төлөөлөгчдийн танхим НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шинэ чуулган чуулахаас өмнө “Тайваний төлөөлөгчдийн эрх”-ийн асуудал гэгчээр шуугиан дэгдээж буй хэрэг юм.

Ерөнхий байдлаас харахад, НҮБ-ын 2758 дугаар тоот тогтоолд өдөөн хатгалга хийж байгаа нь АНУ сүүлийн жилүүдэд Тайваний асуудлаар шуугиан дэгдээж, хэлэлцүүлэг хийж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлогын нэг хэсэг юм.

Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Эдүгээ Америкийг оролцуулсан дэлхийн 182 улс орон, нэг Хятадын зарчмын үндсэн дээр Хятадтай дипломат харилцаа тогтоож, Тайваний иргэд болон эдийн засаг, соёлын салбартай албан бус арга хэлбэрээр хэлхээ холбоотой байхаа амласан байна. ДХБ, Олон улсын олимпын хороо, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын чухал байгууллагууд Тайванийг оролцуулах эсэх, Тайвань ямар нэр төрлөөр оролцох зэрэг асуудлыг Хятад улстай зөвшилцөж, Хятад улсын саналыг авах шаардлагатай юм.

Тайвань бол Хятадын нэг хэсэг бөгөөд бусад улс орон Тайванийн асуудлыг шийдвэрлэх эрхгүй. НҮБ-ын 2758 тоот тогтоолд ганцхан хувилбар байдаг бөгөөд “Америк маягийн тайлбар” байдаггүй. АНУ энэ тогтоолын талаар шуугиан дэгдээж байгаа нь дайны дараах олон улсын дэг журмыг алдагдуулж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байгаа хэрэг. Үүнийг Хятадын ард түмэн яасан ч зөвшөөрөхгүй, олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг эсэргүүцэх нь гарцаагүй юм.

Exit mobile version