CRI Монгол радио
Шиньжян элчин сайд нарын нүдээр
Доминика улсаас БНХАУ-Д суугаа Элчин сайд Мартин Чарльз “бидний нүдээр харсан Шиньжян барууны хэвлэлээр гардагтай өсөд ондоо байна” гэж хэлээд Шиньжян дахь анхны аяллаа өндөрлүүлжээ. Таван өдрийн хугацаанд Мартин Чарльз нарын зэрэг 24 орны дипломат төлөөлөгч Кашгар, Күчэ, Үрэмч зэрэг газраар зочилж, Шиньжяны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй бодитоор танилцжээ.
Дипломат төлөөлөгчид Мартин Чарльзтай адилаар анх удаа Шиньжянд зочилж байгаа юм. Тэд аяллаа эхлүүлэхээс өмнө Шиньжяны тухай барууны хэвлэлийнхний сөрөг мэдээлэлд маш их эргэлзээтэй байсан бөгөөд энэ эргэлзээгээ авч өнгөрсөн сарын 31-ээс энэ сарын 4-ний өдрүүдэд Шиньжянтай танилцаж, өөрийн гэсэн үзэл ойлголттой болсон аж.
Эртний хот, үзэмжит газар, төсөл төлөвлөгөө, аж ахуйн нэгжүүд гээд Шиньжяны бүхий л салбартай тэд танилцжээ. “Ус ашиглалтын болон хөдөө аж ахуйн төсөл, мөн чөлөөт худалдааны бүс, нисэх онгоцны буудал, аялал жуулчлалын үзэмжит газруудаар хүрч нутгийн хүмүүстэй ярилцсанаар тухай нутгийн хөгжил маш сайн байгааг бид мэдэрлээ” гэж Никарагуагаас БНХАУ-д суугаа Элчин сайд Кэмпбелл хэллээ. Тэрээр “ Шиньжяны эдийн засаг маш хурдтай хөгжиж байна, хүний эрх, тэдний эрх чөлөөт байдлыг маш сайн хамгаалж байна, энэ нь барууны хэвлэлийн байнга мэдээлээд байсан хүний эрхийн асуудалтай маш өөр” гэлээ.
Иранаас БНХАУ-д суугаа Элчин сайд Бахтияр “Шиньжяны хөвөнгийн тариалангийн талбайнууд орчин үеийн усалгааны сүлжээг нэвтрүүлсэн бөгөөд хөвөн түүгч машиныг ашигласнаар хөвөнгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тухайн нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлсэн байна. Тэд бас орчин үеийн технологийг ашиглаж байна. Жишээлэхэд дроноор пестицид тарааж байна” гэжээ. Мөн барууны хэлээд байсан “албадан хөдөлмөрлүүлэх” гэсэн нь худлаа юм байна. Шиньжян аль хэдийн дээд технологийг ашиглан хөвөн тариалах болсон гэж дипломат төлөөлөгчид ярцгааж байлаа.
Үүгээр ч зогсохгүй элчин төлөөлөгч нар Исламын шашны зүтгэлтнүүдтэй уулзаж, Шиньжяны ард түмэнтэй хамт дуулалдан бүжиглэж, тэдний амьдралтай гүнзгий танилцсан юм. Самоагаас БНХАУ-д суугаа элчин сайд Марина Шиньжян нутагт маш их хорогдож, “Нан миний хамгийн дуртай амттан, эндэхийн бүх зүйл надад таалагдаж байна. Шиньжян дахь Исламын шашны сургуулиуд үндэстний цөөнхийн соёл, түүхэн уламжлалыг маш сайн хамгаалж ирсэн нь мэдэгдэж байна. Хэрвээ би Шиньжянд ирээгүй байсан бол үнэн бодит Шиньжяныг олж мэдэхгүй л байх болно. Би энэ нутагт дахиад ирэхийг хүсэж байна” гэжээ.
“Мянга сонсохоор нэг хар” гэдэг. Зуу гаруй орон, олон улсын байгууллагын 2000 гаруй улс төр, шашны зүтгэлтнүүд, сэтгүүлч нар Шиньжянд биечлэн ирж, энэ нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцсан юм. Гвинейгээс БНХАУ-д суугаа дипломат ажилтан Кабагийн хэлснээр “барууны хэвлэлүүд Шиньжяны тухай сөрөг мэдээлэл цацсаар байгаа нь цаанаа улс төрийн зорилготой, тэд Хятадыг харлуулахыг оролдож байна. Тэд зөвхөн өөрийн хүссэн зүйлээ дэлхий нийтэд харуулахыг хичээхээс биш, энэ нутагт амьдарч байгаа хүн ардыг ерөөс бодоогүй” гэжээ.
2020 оны эцэс гэхэд Шиньжян хэт ядуурлыг бүрэн арилгасан юм. Энэ оны эхний хагаст Шиньжяны ДНБ 854 тэрбум 208 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.1 хувиар өссөн байна. Мөн энэ хугацаанд давхацсан тоогоор нийт 102 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.49%-иар нэмэгдэж, аялал жуулчлалын орлог 92 тэрбум 276 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73.64%-иар нэмэгдсэн байна. Түүнчлэн Шиньжян нь Хятадын баруун бүсийн гадаадтай харилцах чухал бүс болсны хувьд “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсээр юм. 2023 оны 1-р сарын 1-нээс 7-р сарын 20 хүртэл Шиньжяны Хоргос, Алаг уулын ам боомтоор нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний цуваа 8000-г давж, 200 гаруй нэр төрлийн ачаа бараа тээвэрлэсэн байна.