CRI Монгол радио

Хөшигний ард хэн байгаа вэ?

Нийтэлсэн

Хятадын тэнгисийн цагдаагийн газрын энэ сарын найманд нийтэлсэн видеонд тус газрын хууль сахиулах хөлөг онгоц саяхан Хятадын Наньша олтирогуудын нэг болох Рэнь-Ай олтирогийн усан хилд хууль бусаар нэвтэрсэн Филиппиний хөлөг онгоц руу усан буугаар ус шүршиж буй зураг дүрсийг харуулсан байна. Энэ нь хөлөг онгоц хоорондоо мөргөлдөх эрсдэлээс сэргийлсэн яаралтай арга хэмжээ бөгөөд үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн хүчин төгөлдөр хууль дүрмийг хамгаалах Хятад улсын шийдвэр зориг, хүчин чадлыг харуулсан төдийгүй, Хятадын хууль сахиулах онгоц Филиппиний хөлгөөс хамаагүй том боловч анхааруулга сэрэмжлүүлэг өгч буйгаа биш дайралт хийсэн үйлдэл биш болох нь Хятад-Филиппиний харилцааг хүндэтгэн үзсэн алхам болохыг шинжээчид хэлж байна.

Гэвч, хууль ёсны энэ үйлдлийг Америк зориуд харлуулж, тус улсын Төрийн департамент, Батлан хамгаалах яам мэдэгдэл хийж, Хятад улсын үйлдэл “олон улсын хууль зөрчиж байна”, Америк Филиппиний “тэнгис далайн хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ” зэргээр бодит байдлыг улстөржүүлэн мушгиж эхэлсэн юм. .

Тэгвэл чухам хэн нь олон улсын хуулийг зөрчив? Рэнь-Ай олтиргийн хэргийн үнэн мөн юу вэ?

Рэнь-Ай олтирог бол Хятад улсын Наньша олтирогуудын нэг хэсэг юм. 1999 оны 5 дугаар сарын 9-нд Филиппиний тэнгисийн арми эвдэрхий муу байлдааны хөлгөө Рэнь-Ай олтиргийн ойролцоох усанд санаатайгаар хайргадуулсан юм. Түүнээс хойш цэргийн байнгын ээлжийн манаатай болгож, тус усан хилийг эзэмшихээр санаархаж эхэлсэн юм.Филиппиний засгийн газар эвдэрхий хөлөг онгоцоо авч явна гэж олонтоо энэхүү амласан боловч цаагуураар эл онгоцны суурийг бэхжүүлж, байнгын харуулын застав болгон ашиглахыг оролдсон юм. Тиймээс Филиппин олон улсын хууль, Хятад болон АСЕАН-ы орнуудын гэрээ хийж байгуулсан “Өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхаг” зэргийг ноцтой зөрчиж байгаа юм.

Рэнь-Ай олтиргийн асуудлаар зөвшилцөхийг Хятад улс Филиппинтэй олон удаа зөвшилцөж, хайргадсан хөлөг онгоцоо татан аваачихыг шаардсан. Гэвч Филиппиний тал сонсоогүй, ойлгоогүй дүр эсгэж, яг эсрэгээр нь элдэв үйлдэл хийсээр өнөөг хүрэв. Америк, тэднийг араас нь хөөргөдөн хатгаж, “Америк-Филиппиний хамтарсан сэргийлэлт хамгаалалтын гэрээ” гэгчээрээ асуудал өдөж байна. Тэгвэл бусад орны хөлөг онгоц Америкийн харьяа тэнгисийн усан хилд ороод буцаж гарахгүй бол Америк чухам ямар арга хэмжээ авах бол?

Асуудлыг гүн рүү нь ухаж ажиглах юм бол Хятад, Филиппиний хоорондох Рэнь-Ай олтиргийн маргаанд Америк Филиппинийг хатгаж, “Энэтхэг, Номхон далайн стратеги” гэгчээ хэрэгжүүлж, Хятад улс боомилох оролдлого юм.

Филиппин бол “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ” гэдгийнхээ гол байршилд оршдог бөгөөд Хятадын Тайванийн бүс нутгаас хамгийн ойртож ирсэн нь ердөө 200 километрийн зайтай. Үүнээс гадна Өмнөд тэнгис дэх арлуудын бүрэн эрхийг тойрсон Хятад, Филиппиний хооронд маргаан бий. Эдгээр хүчин зүйлүүд нь АНУ-ын хувьд Филиппинийг маш их “стратегийн үнэ цэн”-тэй болгосон байна. Дутертегийн засгийн газрын үед Филиппин прагматик гадаад бодлого баримталж, Хятад улстай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхтэй явуулж байсан. Харин 2022 оны 6-р сард шинээр байгуулагдсан Филиппиний засгийн газрыг АНУ өөртөө татахын тулд бүхий л аргаа хэрэглэж байгаа юм.

Америкийн “бууны нохой” болж, Өмнөд тэнгист Хятадтай байнга сөргөлдөх нь Филиппиний язгуур ашиг сонирхолд ашиггүйн дээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг эвдэх болно гэдгийг Филиппиний тал ойлгох ёстой. Тус орны засгийн газар асуудалд ухаалаг хандаж, амлалтаа сахиж, буруу үйлдлээ буцааж, Хятад улс хоорондын тэнгисийн маргаантай асуудлаа яриа хэлцлээр зохицуулахыг хичээх ёстой. Өмнөд тэнгис бол бүс нутгийн гаднах, харь элгийн улсын “авын хүрээ” биш, том гүрний сөргөлдөөний талбар ч биш юм.

Exit mobile version