CRI Монгол радио

Хятадын эдийн засаг хүндрэлийг даван туулж, өндөр чанартай хөгжиж байна

Нийтэлсэн

“Хятадад кофетой холбоотой 180 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хятадын кофены зах зээл ирээдүйд ч эрчимтэй өсөх болно” хэмээн Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлагийн сайт саяхан нийтлэл нийтэлж, Хятадын кофены зах зээлийн эрч хүчийг мэдээлсэн байна.

Энэ бол зөвхөн Хятадын хэрэглээний зах зээл үргэлжлэн сэргэж буйн ганц жишээ. Хятадын 15-ны өдөр нийтэлсэн эдийн засгийн албан ёсны тоо баримтаас үзвэл, улс ардын эдийн засаг үргэлжлэн сэргэж, үйлчилгээний хэрэглээ маш сайн хөгжиж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 20.3%-иар өссөн байна. Зуны аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зугаа цэнгээний хэрэглээнд тулгуурлан холбогдох үйлчилгээний хэрэглээ ч хурдацтай өссөн байна. Мөн хугацаанд нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3%-иар өссөн байна.

Өнгөрсөн хэдхэн хоногт Хятадын Төрийн зөвлөлөөс гадаадын хөрөнгө оруулалтын орчныг улам оновчтой болгох 24 зүйлт бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсний ихэнх нь үйлчилгээний салбарыг өргөтгөхтэй холбоотой юм. Харилцаа холбоо, санхүү, биоанагаах ухаан зэрэг салбарыг цаашид нээлттэй болгож байгаа нь Хятадын үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оролцох орон зай нэмэгдэж байна гэж салбарынхан онцолсон байна.

Хятадын энэхүү гүнзгий инновацийн нөхцөл нь үндэстэн дамнасан компаниудын анхаарлыг татах болов. Энэ оны 3-р сард Xylem China судалгааны төв, Шнайдер Электрик Хятадын автоматжуулалтын судалгааны төвүүд, 5-р сардVolvo Cars Шанхайн дизайны төв, 7-р сарын сүүлээр Unilever-ийн дээд зэрэглэлийн угаалгын арчилгааны брэнд Тяньжинь боомтын худалдааны чөлөөт бүсэд Азийн судалгааны төвийг нээлээ. Тэд Хятадын инновацийн боломжууд болон түүний авчрах ашгийг тооцож байна. Honeywell корпорацийн Гүйцэтгэх захирал Ке Вэймао 14-ний өдөр хэлэхдээ, манай компани Хятад улс, Шанхай хотын ирээдүйн хөгжилд бүрэн итгэлтэй байгаа бөгөөд Шанхайд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлж, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн төлөвлөлтийг гүнзгийрүүлнэ гэжээ.

Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн бодлогыг урьдчилан таамаглаж болдог нь үндэстэн дамнасан компаниудын үнэлдэг дауу тал нь юм. Өнөөгийн дэлхий ертөнц хямралд өртөж, барууны зарим орны эдийн засгийн бодлого нь тэнцвэргүй байна. Гэсэн хэдий ч Хятадын бодлого тогтвортой, залгамж чанарыг хадгалж, гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадад итгэлтэйгээр хөгжих боломжийг олгож байна. Хэрэглээг жишээ болгон авч үзье. Өнгөрсөн оны сүүлээр болсон Төвийн эдийн засгийн ажлын бага хурлаас “хэрэглээг сэргээх, өргөжүүлэхийг нэн тэргүүнд анхаарах ёстой” гэж онцлон тэмдэглэсэн бол энэ онд хэрэглээг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авч байгаа нь Хятадын эдийн засгийн бодлогын “тогтвортой байдал-ыг харуулж байгаа бөгөөд бодлогын үр нөлөө нь ч үр дүнд хүрч байна.

Одоогийн байдлаар олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд хэвээр байгаа боловч Хятад улс эдийн засгийн хөгжлийнхөө өмнө тулгарч буй сорилтоос хэзээ ч зайлсхийж байгаагүй. Харин Хятадын эдийн засгийн эерэг хандлага өөрчлөгдөөгүй, асар их уян хатан чанартай, нөөц бололцоотой хэвээр байна. Хятадын эдийн засгийн талаар “дампуурч байна” гэж үздэг барууныханд тоо баримтууд дахин харуулж байна. Хятадын эдийн засаг хүндрэлийг даван туулж, өндөр чанартай хөгжилд хүрэх нь цаашдын ерөнхий хандлага юм.

Exit mobile version