CRI Монгол радио

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Африкийн телевизээр гарна

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд Африкт төрийн айлчлал хийж, тус улсад болох БРИКС-ийн удирдагчдын 15 дахь чуулга уулзалтад оролцох үеэр Хятадын Төв Радио Телевизийн Англи, Франц, Араб, Хауса, Суахили зэрэг хэлээр бүтээсэн “Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийн хоёрдугаар бүлгийг дэлгэцнээ гаргах ёслол 8 дугаар сарын 20-нд Йоханнесбург хотноо болжээ. Ташрамд дурдахад, энэхүү нэвтрүүлэг нь Африкийн 38 орны 62 мэдээллийн хэрэгслээр цацагдах юм.

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийн хоёрдугаар бүлэгт түүний яриа илтгэл, нийтлэлдээ ашигласан Хятадын эртний зүйр цэцэн үг, хэлц үгсийг ашиглан, Хятадын соёлын өвөрмөц чанар, шинэ цаг эрин дэх утга учир болон даяарчилсан үнэ цэнийг харуулжээ.

Exit mobile version