Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

АНУ “Ази Номхон далайн бүс дэх жижиг НАТО” бүрдүүлэх оролдлого хийж байна

Нийтэлсэн

Хавайд гал түймрийн утаа тоос дэгдэж буй энэ үе буюу Бээжингийн цагаар 19-ний өдөр АНУ, Япон, БНСУ-ын анхны дээд хэмжээний уулзалт Кэмп Дэвид хотноо өндөрлөв. Цагаан ордны вебсайтад мэдээлснээр, гурван орны удирдагч зөвхөн хэвлэлийн бага хурал дээр гэхэд “Хятад” гэж 17 удаа дурдсан байжээ. Дээд хэмжээний уулзалтаар гаргасан гурван мэдэгдэлд Тайваний хоолой, Хятадын Өмнөд тэнгис зэрэг асуудлыг сурталчлан, “аюулгүй байдлын түгшүүр” үүсгэж, “заналхийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх”-ийг талуудад хандан уриалж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс илт оролцсон юм. АНУ нь “Хятадад чиглүүлээгүй” гэж хэлдэг боловч үйлдэл нь үнэнийг харууллаа. Тэд зөв бурууг ялган таних дэлхий нийтийн чадварыг дутуу үнэлсэн байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтын гол зорилго юу болохыг ухаалаг нүдтэй хэн бүхэн олж харж байгаа юм.

Кэмп Дэвид бол АНУ-ын “Эдлэн газрын дипломат харилцаа”-ны чухал газар юм. Энэ удаа Япон, БНСУ Азийн хоёр “Дүү” -гээ энэ газар дуудсаны гол зорилго нь богино хугацаанд байгуулах боломжгүй “Азийн загварын НАТО”-гийн оронд “жижигхэн Нато” -г байгуулаад “Энэтхэг Номхон далайн стратеги” хэмээхээ дэмжих явдал юм. Японы ГХЯ-ны Олон улсын тагнуулын газрын дарга асан Ёшино Сонзаки хэлэхдээ, “АНУ нь Япон, БНСУ-ыг ашиглан сөргөлдөөн хийх хүсэлтэйг хүмүүс бүгд мэдэж байгаа” гэж онцолжээ.

Сүүлийн жилүүдэд АНУ Хятадыг “хамгийн гол өрсөлдөгч”-өө гэж буруу үнэлэн, Хятадыг бүх талаар хязгаарлаж байна. Энэ удаагийн уулзалт нь АНУ-ын стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа хэрэг гэж зарим шинжээч онцолж байна. Дээд хэмжээний уулзалтаас баталсан “Кэмп Дэвидийн үзэл баримтлал”, “Кэмп Дэвидийн зарчим”, “Зөвшилцлийн тохиролцоо”-нд ч мөн энэ санаа тусгагдсан. АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн Ази Номхон далайн судалгааны ахлах судлаач Шейла А.Смит хэлэхдээ, дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн технологийн шинэчлэл, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал зэрэг асуудлын цаана агуулга нь бүгд л Хятад улс гэдгийг онцлов.

Тэгэхээр энэ дээд хэмжээний уулзалтаар АНУ “Ази дахь жижиг НАТО” байгуулах зорилгодоо хүрч чадах уу?

Үр дүнгийн баримт бичгийн үүднээс авч үзвэл, Цагаан ордны вебсайтад мэдээлснээр, ерөнхийдөө зөвлөлдөх механизм байгуулах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн эрүүл мэнд, төрийн бус хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг агуулга багтаж байна. Олон санаа байгаа мэт харагдаж байгаа боловч яг үнэндээ тодорхой зам, төлөвлөгөө дурдаагүй. Ирэх онд АНУ, Япон, БНСУ-д бүх нийтийн сонгууль болох гэж байгаатай холбож бодоход энэ удаагийн уулзалт нь тэдний хамтран зохион байгуулсан “улс төрийн шоу” шиг болж, үр дүнгийн баримт бичиг нь сонгуулийн улс төрд нийцүүлсэн бэлэг тэмдгийн чанартай тунхаглал төдий юм гэж шинжээчид үзэж байна.

Япон БНСУ нь АНУ-ын холбоотон боловч хэрэг дээрээ хувь хувийн бодолтой бөгөөд гурван орон хоорондоо зохицуулахын аргагүй зөрчилтэй юм.

Кэмп Дэвидийн дээд хэмжээний уулзалт эхлэхээс нэлээд өмнө АНУ, Япон “Энэтхэг Номхон далайн эдийн засгийн бүдүүвч хүрээ” -н дэх халим барих заалтын талаар санал зөрөлдөөнтэй болжээ. Японы хувьд “Ази Номхон далайн НАТО-г байгуулах зам “-аар цэргийн том гүрэн болох мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Гэхдээ одоогийн байдлаар Хятад бол Японы хамгийн том худалдааны түнш юм. Хятадтай сөргөлдөх нь Японы ашиг сонирхолд нийцэхгүй.

БНСУ-ын хувьд одоогийн засгийн газар нь Японтой харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа хэдий ч хоёр ард түмэн хоорондоо сөргөлдөх бодолтой учраас бодитой хамтын ажиллагаа өрнүүлэхийг батлахын аргагүй байна.

Мөн АНУ БНСУ-ын хооронд мөн санаанд хүрэхгүй явдал оршиж байна. Энэ гурван орон өөрийн ашиг сонирхлынхоо төлөө зөрчлөө орхиж, зөвшилцөн хамтран ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй, харин Ази Номхон далайн бүсэд хямрал үүсгэх нь тодорхой болсон тул бүс нутгийн улс орнуудын хатуу эсэргүүцлийг олох нь гарцаагүй.

Дэлхий4 цаг өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-1913 цаг өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ13 цаг өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр3 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр3 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо