Эдийн засаг

Нүүрсний экспорт 39 сая тонн хүрлээ

Нийтэлсэн

Наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгдсэн байна. Энэ хугацаанд 1,621.8 мянган тонн нүүрс, оны эхнээс нийт 39,098.2 мянган тонн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр  дахин өсөв.

Дашрамд дурдахад, Монгол Улсын ДНБ энэ оны эхний хагаст ₮823 тэрбумаар буюу 6.4% өссөн. Энэ өсөлтийн  3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар бүрдүүлсэн. Тэрдундаа нүүрсний экспортын өсөлт жин дарах нөлөөллийг үзүүлж буй юм.

Засгийн газар өнгөрсөн намар  2023 оны төсвийн төсөлд нүүрсний экспортыг 36.5 сая тоннд хүрнэ гэж тооцож тусган,  УИХ-аар хуульчлан баталсан.

Эрх баригчдын энэ тооцоолол дотоод, гадаад аль аль талын хүчин зүйлсийн нөлөөллөөр давж  бүрдэж байна.

БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ суларсантай холбоотойгоор нүүрс, зэсийн баяжмалын экспорт хүлээлтээс сайн гарч, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжиж байна.

Exit mobile version