Нийгэм
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 39 хоногийн нөөц байна
Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 3,333 тонн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тоннн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тонн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тонн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 99,043 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 945 тонн, АИ-92 автобензин 34,790 тонн буюу 37 хоногийн, АИ-95 автобензин 1,762 тонн буюу 24 хоногийн, ДТ 56,952 тонн буюу 47 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,560.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 447.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 11.7 мянган тонн, ДТ 872.2 мянган тонн, онгоцны түлш 33.6 мянган тонн, Жет А-1 32.9 мянган тонн, бусад 145.3 мянган тонн байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.