CRI Монгол радио

Өмнөд Африкийн хэвлэлд Ши Жиньпиний гарын үсэгтэй нийтлэлийг хэвлэжээ

Нийтэлсэн

Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын 15-р уулзалтад оролцон, Өмнөд Африкт төрийн айлчлал хийхээр 8-р сарын 21-нд Йоханнесбургт хүрэлцэн очлоо. Энэ үеэр Өмнөд Африкийн “Од”, “Кэйп Таймс”, “Меркури мэдээ” болон Өмнөд Африкийн бие даасан хэвлэл мэдээллийн сайтад Ши Жиньпиний “Хятад-Өмнөд Африкийн найрамдал, хамтын ажиллагааны агуу хөлөг онгоцоор алсын аянд мордъё” нийтлэлийг гарын үсэгтэй нь нийтэлжээ.

Ши Жиньпин нийтлэлдээ, ерөнхийлөгч Сирил Рамафоса бид хоёр харилцан айлчлал, уулзалт, утсаар ярих, захидал, цахилгаан илгээх зэргээр нягт харилцаатай байж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, сорилт бэрхшээлийг даван туулж, стратегийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч байна. Бид хоёр талын язгуур ашиг сонирхол, анхаарч буй том асуудлаар биесээ харилцан дэмжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар уялдаа холбоотой байж, олон талт үзлийг бодит байдлаар хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой хөгжүүлэхийг дэмжиж ирсэн байна.

Зуун жилд тохиогоогүй өөрчлөлтийн өмнө Хятад, Африкийн харилцаа тогтвортой байж хамтын ажиллагаа эрчтэй өрнөвөл, дэлхийн хөгжлийн хөдөлгөгч хүч нэмэгдэж, тогтвортой байдал сайжрах болно. Энэ бол Хятад, Африкийн 2.8 тэрбум ард түмний мөрөн дээр байгаа олон улсын үүрэг, түүхэн хариуцлага юм. Бид Хятад, Африкийн удирдагчдын яриа хэлэлцээг зохион байгуулна. Би Африкийн удирдагчидтай хамтдаа илүү эерэг, үр дүнтэй, тогтвортой хөгжлийн арга хэмжээг Африкт хэрэгжүүлж, ХАА, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг болон бусад салбарт өргөн хамтарч, Африкт эдийн засгийн интеграцчлал, үйлдвэржилт, хөдөө аж ахуй, орчин үеийн шинэчлэлд туслахад бэлэн байна. Энэ 2023 онд Африкийн Холбоо “Их 20”-д нэгдэхэд ахиц гаргахыг Хятад улс дэмжиж, Африкийн орнууд болон Африкийн холбоо олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж өгүүлжээ.

Exit mobile version