CRI Монгол радио

Ши Жиньпин, Рамафоса нар сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн

Тухайн бүс нутгийн цагаар 8 дугаар сарын 22-ны үдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Преториа хот дахь ерөнхийлөгчийн ордонд Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафосатай хэлэлцээ хийснийхээ дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, саяхан миний бие Ерөнхийлөгч Сирил Рамафосатай маш их үр дүнтэй хэлэлцээ хийж, шинэ эринд хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцон, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хоёр талын хамтын ажиллагааны талаарх олон чухал баримт бичигт гарын үсэг зурах ёслолд бид оролцжээ. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааны ирээдүйд миний бие итгэл дүүрэн байна гэжээ.

Exit mobile version