CRI Монгол радио

БРИКС-ийн удирдагчдын 15-р дээд хэмжээний уулзалт болов

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 23-ны үдээс өмнө Йоханнесбург хотноо БРИКС-ийн удирдагчдын 15-р дээд хэмжээний уулзалт болов. Хурлыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Лула, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (онлайнаар) хуралд оролцжээ. Таван орны удирдагчид “БРИКС ба Африк: Түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан өсөлтөө дэмжин, тогтвортой хөгжлийг биелүүлж, багтаамжтай олон талт хамтын ажиллагааг бэхжүүлье” сэдвийн хүрээнд БРИКС-ийн хамтын ажиллагаа болон харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлуудын талаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн нийтлэг ойлголтод хүрэв.

Ши Жиньпин “Хөгжлийн төлөө эв нэгдэн хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа зоригтой ухамсарлан энх тайвныг дэмжье” хэмээх гарчигтай чухал үг хэлэв.
Уулзалтын үеэр таван орны удирдагчид мөн БРИКС-ийн холбогдох механизмын тэргүүн нарын ажлын тайланг сонсож, хамтдаа зургаа татуулсан байна.

Exit mobile version