CRI Монгол радио

Бурунди улсын Ерөнхийлөгч Эваристе Ндайишмиер ХТРТ-д ярилцлага өгчээ

Нийтэлсэн

Сэтгүүлч: Миний мэдэж байгаагаар энэ бол таны ерөнхийлөгчийн хувиар Хятадад хийсэн анхны айлчлал байх. Энэ удаагийн аялал танд хэр таалагдаж байна ? Хятад улс танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ ?

Эваристе Ндайишмиер: Би Бурунди улсын ерөнхийлөгч болохоос өмнө Хятадад гурав ч удаагаа ирсэн. Мөн Наньжин, Гуанжөү, Шэньжэнь, Шанхайд очиж үзсэн. Энэ удаад би Хятадын Сычуань мужаас Хятадад хийх аялалаа эхлүүлсэн юм. Чэндү хот надад маш гүн сэтгэгдэл үлдээлээ. Түүний эргэн тойрон дахь хөгжил, газар нутгийн өнгө үзэмжийг нүдээрээ харлаа. Эндэхийн уул ус манай улстай ерөнхийдөө ижил төстэй, харин хэрхэн ийм их хөгжилд хүрч чадсан нь гайхалтай байна. Хятадад ирэх болгондоо шинэ зүйл олж хардаг. Шанхайд дээр удаа ирэхэд баригдаж байсан өндөр барилгууд энэ удаа ирэхэд нэгэнт дууссан байна. Хятадад ирэх болгондоо Хятадын хөгжлийн талаар маш ихийг ойлгодог болохоор түүнээс туршилга урам зориг авна гэж найдаж байна. Тиймээс шийдвэр гаргагчийн хувьд надад энэ бүхэн нь сайхан боломж юм. Бурунди 2040 он гэхэд шинээр хөгжиж буй орон, 2060 он гэхэд хөгжингүй орон болно гэж найдаж байна. Энэхүү алсын хүсэл эрмэлзэл биелэх боломжтой гэжээ.

Сэтгүүлч: Хятадад ирээд танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу вэ?

Эваристе Ндайишмиер: Хятадын хурдтай хөгжил надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хятад улс маш богино хугацаанд хүчирхэг гүрэн боллоо. Дараа нь Хятадын ард түмэн маш ажил хөдөлмөрч, зочломтгой хүмүүс гэдгийг мэдэрлээ.Тэгээд хоёр орны ард түмэн ижилхэн өөдрөг сэтгэлтэй, энэ бүхэнд сэтгэл догдолж явдаг. Бурунди, Хятад хоёр орон газар зүйн хувьд алс зайдуу боловч хоёр орны ард түмний сэтгэл нь их ойрхон, ялангуяа эв нэгдэл, найрамдал нь хоёр орны ард түмнийг холбож чадсан юм гэжээ.

Exit mobile version