CRI Монгол радио
Ши Жиньпин Харбинд очиж гамшгийн бүсийн иргэдтэй уулзав
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнөөдөр, 9-р сарын 7-ны үдээс өмнө, Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн Харбин хотын Лүн Ван Мяо тосгонд очиж, үерийн гамшигт өртсөн тутаргын тариалан, иргэдийн гэр орон, дэд бүтцийг сэргээн босгож буйтай газрыг үзэж танилцан, иргэдтэй уулзсан байна.
Лүн Ван Мяо тосгон саяхан наймдугаар сард онц их үер усны ноцтой гамшигт өртөж газар тариалангийн 58.8 хувь усанд автаж, 145 өрхийн орон сууц эвдэрч сүйдсэн юм. Гамшгийн дараах сэргээн босголтыг нутгийнхан дорвитой хийж, үйлдвэрлээ шуурхай сэргээж байгаа аж.