CRI Монгол радио
Жижигхэн тосгонд ажилласны учир…
9-р сарын 7-нд Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужийн Лүн Ван Мяо хэмээх тосгонд нэгэн онцгой зочин айлчилжээ. Гэнэтийн зочин Хармөрөн мужийн төв Харбин хотоос галт тэргэнд сууж, дараа нь автобусаар зорчиж, 500 оршин суугчтай энэ жижиг тосгонд иржээ.
Хатаж хорчийсон тутаргын тариалангийн талбайд очиж таримлын сүрэл чихийг барьж үзээд “Бараг боловсрох дөхсөн байна, харамсалтай нь үер усанд автаад л…” гэв.
Энэ оны 7, 8 дугаар сард далайн хар салхи ойр ойрхон үүсэж, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг Хятадын хойд нутаг бүхэлдээ сүүлийн зуун жилд тохиогоогүй их үерт өртөж ихээхэн гарз хохирол амссан юм. Газар тариалангаар дагнасан Лүн Ван Мяо тосгонд сүүлийн 70 жилд орж байгаагүй хур тунадас наймдугаар сард бууж, тариалангийн талбайн болон байшин барилгын тал хувь нь гамшигт өртжээ.
Зүүн хойд нутаг бол Хятадын “үр тарианы агуулах” юм. Харин Лүн Ван Мяо тосгон бол үр тарианы үйлдвэрлэлийн чухал бүс билээ. Гамшгийн дараах сэргээн босголтын энэ зангилаа үед жижиг тосгоны иргэдтэй уулзахаар ирсэн тусгай зочин бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин байсан юм.
Ши Жиньпин улс орны дээд удирдагчийн хувьд гамшгийн нөхцөл, тэр дундаа ард түмний амь насны аюулгүй байдалд цаг ямагт анхаарч ирсэн юм. Түүний ажлын өрөөний ширээн дээр өдөр бүр олон газраас гамшгийн мэдээлэл хүргэгддэг. Гамшигт нэрвэгдсэн иргэдийг аюулгүй, дулаахан өвөлжүүлэх, сурагчид товлосон цагтаа сургуульдаа суралцах боломж бүрдүүлж, ард түмний төлөөх аливаа бүхнийг заавал хийж гүйцэлдүүлэхийг бүх шатны засаг захиргаанд үүрэг болгожээ.
Ши Жиньпин 15 насандаа хөдөө тосгонд долоон жил амьдарч, дараа нь гурван жил анхан шатны захиргаанд ажилласан тул газар тариалангийн талаар маш сайн мэддэг. Тэрээр тутаргын тариалангийн талбай руу явж, тосгоны иргэдтэй ярилцжээ. Ши Жиньпин хэлэхдээ, “Гамшгаас үүдэлтэй хөдөө аж ахуйн хохирлыг багасгах арга замыг хайх ёстой. Хятадын ард түмэнд хүндрэлд бэрхшээл тулгарсан цагт бид социализмын давуу талыг сайтар бадруулж, бүх хүчээ дайчлан туслах болно. ХКН, төр засаг ард иргэдээ хайхралгүй орхихгүй” гэжээ.