CRI Монгол радио

Америк бол хакерийн том гүрэн гэдгийн бас нэгэн нотолгоо

Нийтэлсэн

Хятадын Баруун хойдын Политехникийн их сургууль саяхан кибер халдлагын хэргийг илрүүлэв. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Хятадын ажилтнууд “Хоёр дахь болзоо” хэмээх тагнуулын программыг шинжлэн, кибер халдлага үйлдсэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтнуудыг олж тогтоожээ. Энэ нь АНУ-ын засгийн газар бусад орны эсрэг кибер халдлага үйлдсэний бас нэгэн нотлох баримт болсон юм.

Хятадын компьютерийн вирусын эсрэг яаралтай тусламжийн төвөөс гаргасан тайланд дурдсанаар, “Хоёр дахь болзоо” программ хангамж нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бүтээсэн кибер тагнуулын зэвсэг бөгөөд сүлжээний траффикийг чагнах, хортой код оруулах зэрэг функцуудыг гүйцэтгэхээс гадна бусад хортой програмуудтай хослуулж, нарийн төвөгтэй кибер “тагнуулын” цогц үйл ажиллагаа явуулдаг. Хятадын ажилтнууд мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн алсаас удирддаг трамплин серверүүдийг илрүүлсэн бөгөөд ихэнх нь Герман, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятадын Тайваньд байрладаг. Эдгээр аргуудыг ашигласнаар АНУ зорилтот хэрэглэгчдийнхээ нууцыг удаан хугацаанд чагнаж, хүссэн үедээ илүү олон кибер халдлагын зэвсгийг зорилтот сүлжээнд ашиглах боломжтой.

Хятад улс нь АНУ-ын кибер халдлагын гол хохирогч гэдгийг олон гэрч нотолж байна. АНУ Хятадыг “кибер халдлага үйлдэгч” хэмээн нэр тохож байгаа ч яг үнэндээ өөрийнхөө толинд харсан дүрсээ Хятадад тохож буй оролдлого юм.

Үнэн үнэнээрээ, худал худлаараа байдаг. Дэлхийн 1-р дайны дараах “Хар хайрцагны төсөл”, Дэлхийн 2-р дайны дараах “Шамрок ажиллагаа”, хүйтэн дайны үеийн “Дэлхийн хяналтын Эшелон систем” зэрэг тагнуулын мэдээллийг олж авах асар том системийг АНУ аль хэдийн бүтээчихсэн. Сүүлийн жилүүдэд АНУ интернет зэрэг давуу талдаа тулгуурлан мэдээлэл цуглуулахдаа илүү далд, өргөн хүрээтэй, тандалт, хулгайн асар том системийг бий болгосон.

“Призмын хаалга”-ын тухай мэдээлсэн Британийн “Гардиан” сонины сурвалжлагч асан Гленн Гринвалдын статистик мэдээгээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг 30 хоногийн дотор дэлхийн 97 тэрбум имэйл, 124 тэрбум утасны дуудлагыг алсаас нууцаар чагнасан бөгөөд үүний 500 сая нь Герман, Францад 70 сая, Испанид 60 саяыг чагнажээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг асар их хэмжээний өгөгдлийг хадгалахын тулд Юта мужид дэлхийн цахим харилцааны 100 жилийн мэдээллийг хадгалах боломжтой АНУ-ын хамгийн том мэдээллийн төвийг барьсан. Энэ оны эхний хагаст АНУ-ын Пентагонд дахин нэг “нууц алдагдсан” хэрэг гарч, АНУ Орос, Украины мөргөлдөөнд гүн гүнзгий оролцоод зогсохгүй Украин, Өмнөд Солонгос, Израиль зэрэг орнуудын дээд албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн хянаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш болон НҮБ-ын бусад албаны хүмүүсийн яриа хэлэлцээг хүртэл хянаж байв.

Дэлхийн улс орнуудын дундаас хэн нь нууцыг чагнаж, хяналт тавьдаг вэ? Дэлхийн кибер орон зайд хэн хамгийн том аюул заналхийлэл учруулж байна вэ? АНУ хариу үйлдлээрээ нэгэнт хариултаа өгчихсөн. Баруун хойд Политехникийн их сургуульд гарсан кибер халдлагын хэргийг илрүүлсэн нь Хятад улс гадны кибер халдлагаас хамгаалах чадвар, дэлхийн кибер аюулгүй байдлыг сахин хамгаалах шийдэмгий байдгийг харуулж байна. Улс орнууд кибер аюулгүй байдлын чадавхиа үргэлжлүүлэн сайжруулахын хэрээр АНУ-ын кибер орон зайд ноёрхох эрин үе эцэстээ дуусна гэдэгт итгэж байна.

Exit mobile version