CRI Монгол радио

Ли Ши “77-ны бүлэг ба Хятад улс”-ын дээд хэмжээний уулзалтад үг хэлэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпины тусгай төлөөлөгч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга Ли Ши Гаванад “77-ны бүлэг ба Хятад улс”-ын дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэв.

Ли Ши хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий дээр хөгжиж буй орнууд улмаар хүчирхэгжиж буйн зэрэгцээ зарим улс орон нэг талын хориг арга хэмжээ авч, гинжин хэлхээг салгаж байгаа нь хөгжиж буй орнуудын хууль ёсны хөгжлийн эрх ашиг, орон зайд ноцтой хохирол учруулж байна. 77-ны бүлэг болон Хятад улс тусгаар тогтнол, эв нэгдэлтэй байх анхны хүсэл эрмэлзлээ баримталж, бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг баримталж, улс орнуудын санал зөрөлдөөн, маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг тууштай баримталж, дэлхийн энх тайвныг хамтаар хамгаалах ёстой гэжээ.

Ли Ши хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бөгөөд хөгжиж буй асар олон оронтой эд баялаг, зовлон зүдүүрээ хуваалцдаг хувь заяаны нэгдмэл цогц юм гэжээ.

Exit mobile version