CRI Монгол радио

НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн гүйцэтгэх захиралтай хийсэн тусгай ярилцлага

Нийтэлсэн

Саяхан НҮБ-ын Байгаль орчны төлөвлөлтийн гүйцэтгэх захирал Ингер Андерсон Хятадын төв радио телевизийн сурвалжлагчид тусгай ярилцлага өглөө. Ярилцлагын үед тэрбээр, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд, сандарх нь шийдэл биш, олон талт үзэл бол цорын ганц гарц гэдгийг онцолжээ. Хатагтай Ингер Андерсон хэлэхдээ, өнөөгийн дэлхийн геополитикийн нөхцөлд эв нэгдлийг эсэргүүцэж байгаа ч Хятадад хийсэн айлчлалын үеэр харилцан итгэлцэл, тууштай ажиллах гүүр, хүчин чармайлтыг олж харлаа гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Ингер Андерсон хэлэхдээ: Юуны өмнө бид сандрах хэрэггүй, харин үүнийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хятадад яг ийм зүйл ажиглагдаж байна. Хятад улс сандрахаас илүүтэй хариу арга хэмжээ авахад анхаарч байна. Судалгааны тодорхой үр дүн гарсны шалтгааныг бид ойлгох ёстой. Эрдэмтдээс бүрдсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комисс 30 гаруй жилийн турш судалгаа хийж, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар исэл, метан болон бусад бохир хий ихсэх тусам нөхцөл байдал улам дордох болно гэсэн дүгнэлт хийлээ. Нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж нэмэгдэхийн хэрээр эх дэлхийг хамгаалах агаар мандал нарны цацрагийг илүү шингээж, төвлөрүүлдэг. Бид эдгээр хийн ялгаралтыг бууруулахыг хүсч байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрт автомашин, ухаалаг барилга маш чухал. Үүнийг бид Хятадад төдийгүй дэлхий даяар харж байна. Сонирхолтой нь, Хятадад сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гаргах цогцолборуудын хүчин чадал 52 орчим хувийг эзлэх боллоо гэжээ.

Тэрээр, Хятадын экологийн соёл иргэншлийн “Онгон байгаль алтнаас үнэтэй” хэмээх үзэл баримтлалыг үнэлж, дэлхийн цаг уурын засаглалд Хятад улс үргэлжлүүлэн гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Exit mobile version