CRI Монгол радио
Ли Ши Кубад айлчиллаа
Кубын Коммунист намын урилгаар ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв хорооны нарийн бичгийн дарга Ли Ши есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Куба улсад найрсаг айлчлал хийлээ.
Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Бүгд Найрамдах Куба улсын ерөнхийлөгч Диаз-Канелтэй уулзахдаа Ли Ши, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилж, ХКН-ын 20 дугаар их хурлын дараа Ши Жиньпин дарга эрхэм тантай хоёр удаа уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодотгож өгсөн. Хоёр орны тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, нам, төрийн засаглалын талаар гүнзгий туршлага солилцож, олон салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна. Ашиг сонирхлын нийтлэг асуудлаар хоёр тал биесээ харилцан дэмжиж, намуудын бүтээн байгуулалт, социалист хөгжлийг ахиулна. Куба улстай хамтдаа Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг тууштай хэрэгжүүлэхэд хамтарч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулалцахад Хятад улс дэмжих болно гэжээ.
Хятад улсын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ уламжлахыг Ли Ши-д хүсээд Диаз-Канел, “Хятад улс бөмбөрцгийн өмнөд хагасын орнуудтай хамт байж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалж ирсэн. Мөн Кубын эдийн засаг, нийгмийн хөгжилд Хятад улс ихэд тусалсан. Бид ХКН-тай найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байна. АНУ-ын ганц талын хоригийн эсрэг Кубын ард түмний шударга тэмцлийг Хятад улс тууштай дэмжиж ирсэнд талархаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн томоохон санаачилгуудыг тууштай дэмжих болно” гэжээ. Түүнчлэн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь чуулга уулзалтад амжилт хүссэн байна.