CRI Монгол радио

Хятад улс дэлхийн эдийн засагт өсөлтийн эрч хүч сэлбэсээр байна

Нийтэлсэн

Саяхан Барбадосын Ерөнхий сайд Амор Мотли ХТРТ-ийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгчээ. Та 2004, 2007 онд Хятадад айлчилж байсан. Хятадын хөгжлийг хэрхэн анхаардаг байсан бэ? Энэ удаагийн айлчлалаар ямар хүлээлттэй байна ? гэж сэтгүүлч асуусанд, Ерөнхий сайд Мотли би хамгийн сүүлд, 15 жилийн өмнө Хятадад ирсэн. Энэ айлчлалаар тойрон аялах боломж хараахан гараагүй байгаа ч Бээжин хот маш их өөрчлөгдсөн нь илт харагдаж байна. Дээр удаа Бээжинд байхад маш олон кран харснаа санаж байна, тэр үед Бээжин асар том барилгын талбай шиг байсан. Одоо харин барилга байгууламж нэмэгдэж, хүн зон олшрон, маш их өөрчлөгдсөн байна. Хятадын өсөлт дэлхийн эдийн засагт түлхэц өгч байгаад эргэлзэхгүй. Бид бүгд өмнө нь хүнд хэцүү цаг үеийг туулсан, одоо ахиц дэвшил, ирээдүй харагдаж байна. Хятадын ард түмэн, түүний худалдааны түншүүд эрчтэй хөгжлийн боломжоо үргэлжлэн хуваалцана гэдэгт найдаж байна гэжээ.

Мотли цааш нь хэлэхдээ, өнөөдрийн дэлхий дахин олон сорилттой тулгарч байна, бид нийтлэг зорилгод хүрэхийн тулд нэгдэх ёстой. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтыг даван туулах, энэ долоо хоногт Бээжингийн агаарын температур хамгийн дээд цэгтээ хүрлээ. Үүнтэй нэгэн адил өнгөрсөн долоо хоногт манай улс, бидний оршин амьдарч буй Карибын тэнгисийн бүс нутагт халуун орны шуурган болж, Африкийн дайлан эргийн цаг агаар ноцтой байдалд орсон. Үүний зэрэгцээ АНУ Канад улсад гарсан ой хээрийн түймрийн улмаас Нью-Йорк, Вашингтоны хотуудыг утаа манан бүрхсэн. Иймээс бид хөгжлийн арга барилдаа зохицуулалт хийх шаардлагатай. Учир нь бидний хамгийн тэргүүн чухал үүрэг бол хүмүүсийн амь насыг хамгаалах явдал юм, Хятад улс энэ талаар маш сайн үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Exit mobile version