CRI Монгол радио
Шюн-Аний чансаатай хөгжлийг дэмжих талаар хэлэлцэв
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчоо 6 сарын 30-ны өдөр хуралдаж, “Шюн-Аний шинэ бүсийг өндөр стандарт ханган чансаатай бүтээн байгуулахыг дэмжих бодлогын тухай саналууд”-ыг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Шюн-Аний бүсийн гол ажил одоохондоо чансаатай бүтээн байгуулалт, өндөр түвшний удирдлага, хөгжилд шилжсэн тул дэмжих бодлогуудыг хэрэгжүүлэн, Бээжин хотын нийслэлийн бус чадавхуудыг Шюн-Аньд шилжүүлэн, өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт хийж, Шюн-Анийг өндөр стандарт хангаж, чансаатай хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэж хуралд онцолжээ.
Хуралд мөн цохон тэмдэглэхдээ, тус бүсийн одоогийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан, шилжин очих хүмүүсийн ашиг сонирхлыг харгалзаж, зориулалттай дэмжих бодлого авч хэрэгжүүлнэ гэжээ.