Нийгэм
Гурван настай дагавар хүүгээ зодсон хэргийг ПРОКУРОР ХЯНАЖ БАЙНА
Нийтэлсэн
1 жил өмнөНийтлэлч
АдминБаянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд тус сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байна.
Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс 9 жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.