Энтертайнмент
ОУХМ Э.Даваанасан чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн насан хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) Сербийн Белград хотын “Старк Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 72 кг жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан ДАШТ-ий аваргын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Амит Элортой барилдаж 2:8 онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ийнхүү 19 настай АНУ-ын бөх 72 кг жинд дэлхийн хошой аварга болж байна.
Э.Даваанасан шөвгийн наймд Болгар улсын тамирчин София Георгиева барилдаж 9:1 онооны харьцаагаар, мөнгөн медалийн төлөө Казахстан улсын тамирчин Жамила Бакбергеноватай барилдаж 6:2 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
50 кг жинд ОУХМ Д.Отгонжаргал алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Сүсаки Юитэй өчигдөр барилдаж ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ий манай улсын анхны медалийг хүртсэн билээ.