Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Цолмон: Эрүүл мэндээ сахиж, иргэний үүргээ биелүүлсэн иргэдэд ЭМД-ын сангаас урамшуулал олгодог байх хэрэгтэй

Нийтэлсэн

Эрүүл мэндийн даатгалын талаар Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн даатгал төллөө гээд үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж  иргэд гомдоллодог. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ? 

-Хүний амьдрал баялаг, маргааш юу тохиолдохыг мэдэхгүй. Тиймээс аливаа гэнэтийн эрсдэл, тохиолдож болох муу зүйлсээс урьдчилан хамгаалах үүднээс даатгал бий болсон. Энэ утгаараа даатгалд хамрагдах нь даатгуулагчдаа ашигтай байдаг. Харин даатгалаар авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр төрөл дээр асуудал байгаа юу гэвэл байгаа. Тухайлбал, өндөр өртөгтэй мөн Монголд одоогоор хийхгүй байгаа зарим хагалгаа даатгалд хамрагддаггүй,  үүний улмаас иргэд хамаг байдгаа зарж үрж, ард түмнээсээ хандив цугуулж байж харь орныг зорьж, амиа аварч байна. Зарим нь мөнгө хайсаар байгаад нас барж байна. Уг нь аливаа даатгалын зарчим нь аль болох олон хүнээс аль болох бага шимтгэл авч, давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол бүр дээр хохирлыг арилгахад чиглэдэг. Энэ л үндсэн зарчмаа барьж ажиллах шаардлага манайд тулгарч байгаа л даа. Ер нь аливаа системийг нэг удаа шинэчлээд санаа амарч болохгүй, цаг үеэ дагаж үргэлж шинэчлэгдэж байх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10.6 д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Эрүүлийг хамгаалах салбар нь зөвхөн ашгийн төлөө ажиллах нь зохисгүй. Эмнэлгийн тусламж үзүүлэгч, тусламжийг хүлээн авч байгаа хоёр тал хоёулаа харилцан ашигтай байх зарчим баримтлах ёстой. Дээр бичигдсэнээр бол хуулиар зохицуулна гэсэн байна. Гэхдээ өнөөдөр хэрэгжиж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг эргэн харж, сайжруулах шаардлагатай гэж миний хувьд үздэг.

-Эрүүл мэндийн даатгалын  тухай хуулийг сайжруулах хэрэгтэй гэж та хэллээ. Гэхдээ юу саад болоод байгаа юм бэ?

-Социалист нийгмийн үед тогтмол цалинтай, эрүүл мэндийн салбар нь төрийн мэдэлд, иргэд нь үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ авдаг байсан. Ийм тогтолцооноос чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөнд шилжихэд цаг хугацаа хэрэгтэй байсан нь мэдээж. Тэр шилжилтийн цаг үед олон ургальч үзэл шингэсэн олон хууль батлагдан гарч ирсэн боловч харамсалтай нь хууль хоорондын уялдаа холбоо муу, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг орхигдуулсан олон өнгөтэй, урт хугацааны бус, түр зуурын шинжтэй хуулиуд баталсан нь зарим тохиолдолд нийгмийн харилцааг сайжруулах биш улам дордуулсан.

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг аль аль талдаа алдаж, онож байсан нь үнэн. Харин одоо өнгөрснөөсөө суралцаж, ирээдүй цаг уруугаа харж салбар хоорондын уялдааг хангасан хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн эрүүл тогтолцоог эрэлхийлсэн хандлагыг нэн тэргүүнд тавьж, шинэчлэл, өөрчлөлтөө цаг алдалгүй зогсолтгүй хийх хэрэгтэй.

-Монголын нөхцөлд тохируулан нутагшуулж болох сайн жишиг бүхий  Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой улсыг нэрлээч гэвэл?

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс бүр авууштай сайн системийг хуулиараа бүрдүүж өгсөн байдаг. Эрүүл мэндийн даатгал анх Германд үүсч байсан ч сайн хөгжүүлж чадаагүй. Өнөө цагт даатгал олон хэлбэрээр хөгжиж байна. Жишээлбэл, Швейцарьт зөвхөн хувийн хэвшил энэ үйлчилгээг үзүүлдэг бол Бутан улсад Эрүүл мэндийн даатгалыг Засгийн газраас санхүүжүүлж байна. Харин Чилид хувийн хэвшил болон төр хосолсон, Латвид бүх нийтийн даатгалын тогтолцоотой гэх мэт. Эдгээр улсуудаас найман сая орчим хүн амтай Швейцарь улсын эрүүл мэндийн даатгалын систем бусдаасаа илүү сайн хөгжсөн. Тус улсад эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулагчийн эмчилгээ, эмнэлэгт хэвтэх зардлыг даатгадаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид нь хувийн хэвшлийнхэн байдаг бөгөөд улсаас татаас өгдөг. Даатгуулагч өөрийн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын альнаас нь ч тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Даатгалын компаниуд насны ангиллаар үнээ бие даан тогтоодог боловч эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн үнэ тогтоохыг хуулиараа хориглодог. Одоогоос 30 орчим жилийн өмнө С.Зориг агсан “Швейцарь лугаа хөгжье” гэж уриалж байсан. Магадгүй энэ үгний ард өөрийн улсын ард иргэдийг амар тайван, өвчин зовлонгүй, баяр хөөртэй сайхан амьдруулах үзэл санаа байсан байх.

-Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Эх орончдын өдөрт зориулж хэлсэн үгэндээ “Швейцарь лугаа хөгжье” гэснийг “Япон лугаа хөгжье” гэж өөрчлөн хэлсэн байдаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дарга энэ үгээ МАН -н 100 жилийн ойн хүрээнд нийт иргэдэд хандан хэлсэн санагдаж байна. Миний хувьд ойлгохдоо, Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагийн хөгжлийн жишиг болж байгаа болохоор Япон лугаа гэж хэлсэн байх. Япон улсад оршин сууж буй бүх хүн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эрүүл мэндийн карттай. Түүнийгээ улсын болон хувийн ямар ч эмнэлэгт барьж очоод улсаас тогтоосон үнэ тарифаар үйлчлүүлдэг. Ингэхдээ 30 хувийг даатгуулагч, 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Өөрөөр хэлбэл баян, ядуу хэн ч бай даатгалд хамрагдсан хүн бүр ялгаварал үгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтойгоор зохицуулагдсан байдаг. Мөн Япон улс хүн амыг эрүүл чийрэг байлгах, эрүүл амьдралын хэвшилтэй болоход бага балчраас нь анхаарч сургадаг болохоор иргэн бүр эрүүл мэндийн боловсрол сайтай, энэ нь тухайн хувь хүний эрүүл мэндийн урьдчилсан даатгал болж өгдөг талтай.

-Монгол Улс хэзээ эдгээр улс шиг болох бол? Өөрөөр хэлбэл ЭМД-ын даатгалын систем нь өнөөдөр байгаагаас илүү түвшинд хүрэх бол?

-Тэр цаг удахгүй ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бүгдээрэ хамтдаа ярилцах хэрэгтэй. Бүгдээрээ гэдэг нь ЗГ нь үндсэн яамдын уялдаа холбоог одоо байгаагаас илүү холбож өгөх хэрэгтэй. Үүний сацуу тэдгээр салбарын эрдэмтэн мэргэдийн судалгааны ажил, тэдний дуу хоолойг сонсох зайлшгүй шаардлагатай юм. Яамдууд нь хоорондоо маш логик холбоо дараалалтай, бие биенээсээ нягт хамааралтай, хэт бие даасан шинжтэй бишээр сонсож ажиллах нь дараа дараагийн ард түмнээ бодсон урт настай ач тусаа өгсөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тустай. Системийн онол гэж байдаг л даа. Энэ нь юу вэ гэхээр улс орны хөгжлийг жарнаар нь, хорин жилээр, долоон жилийнх нь дүр төрхөөр ирэх он жилүүдэд ямар өнгө төрхтэй болж болох дүр зургийг харж болдог онол юм. Энэ онолын гол дүгнэлт нь дор хаяж долоон жил тогтвортой засаглах тухай. Энэ нь нэг хүн долоон жил засаглах тухай огтхон ч биш харин хэрэгжүүлж эхэлсэн төсөл, хөтөлбөр, ажлууд нь засагт солигдсон хүний эрхээр өөрчлөгдөөд байж болохгүй тухай юм. Тэгэхээр урт настай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд олон талаас нь судалж, тэр салбарын үе үеийн төлөөлөлтэй уулзаж, санаа бодлыг нь сонсох хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.

-“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг. ЭМД-ын даатгалын тухай хууль нь хоёр юмуу түүнээс дээш жил даатгалаа хэрэглээгүй, өөрөөр хэлбэл эрүүл байсан иргэдээ урамшуулдаг системтэй байж болох уу?

-Та маш чухал асуулт тавьлаа. Саяхан нэгэн мэдээгээр хашаа хороондоо мод тарьж зүлэгжүүлээд 15 жил болж байгаа иргэн “Би одоо 75 настай, тэтгэвэрт суугаад 15 жил болж байна. Зүгээр суухгүйн тулд мод тарин зүлэгжүүлж, тохижуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд амаргүй л байсан. Тэр хэцүү үедээ улс орон маань энэ зүтгэлийг минь үнэлээд авч чадахгүй байгаа модыг минь авч өгөх маягаар урамшуулж болдоггүй юм байх даа гэж боддог байсан талаараа ярьж байсныг санаж байна. Тийм ээ, үнэхээр хүн гэдэг чинь урмаар л урагшилж, дэвшиж байдаг шүү дээ. Эрүүл мэндээ сайн сахиж, иргэний үүргээ онц биелүүлсэн иргэдэд ЭМД-ын сангаас урамшуулал олгодог тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ нь иргэд эрүүл байхдаа санаа тавьдаг болоход маш том түлхэц болно шүү. Цусны донор гээд л урамшуулал авдаг шиг ЭМД-ын урамшууллын аян өрнүүлдэг байх хэрэгтэй.

-ЭМД-ын тухай мэдээлэл нийт иргэдэд хэр хүрсэн гэж та боддог вэ? Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийн хүрээнд сурталчилж чадаж байгаа гэж боддог уу?

-ЭМД-ын цахим бүртгэлийн индрийг хүн бүр гар утсан дээрээ суулгаад мэдээлэл авч болно гэж үзээд нэвтрүүлсэн. Гэхдээ энэ нь хангалтгүй. Хүн гэдэг чинь аминд тулаагүй л бол эрж хайж, судалж мэдэхийг хүсдэггүй талтай. Тийм болохоор мэдээллийн суваг бүрээр бодлоготойгоор давтамжтай хүргэх ажлыг харах, сонсох, мэдрэх хүрээнд нийцүүлэн хийх хэрэгтэй. Тэгж байж л бид мэдээллээ хүртээмжтэй хүргэнэ шүү дээ.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа