Дэлхий

Энэтхэг улс Канадын иргэдэд виз олгохыг хэсэг хугацаанд зогсоохоор болжээ

Нийтэлсэн

  • Канадын нутаг дэвсгэрт болсон аллагад Энэтхэгийн эрх баригчдыг буруутгав
  • Тус улсын нийт хүн амын дөрөв орчим хувийг сикх үндэстэн эзэлдэг
  • Канадаас Энэтхэг иргэдэд олгох визийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

Энэтхэг, Канад хоёр улсын хооронд дэгдээд буй маргаантай холбоотойгоор Канадын иргэдэд түр хугацаанд виз олгохгүй гэдгээ Энэтхэг мэдэгдлээ.

Тодруулбал энэ оны зургаадугаар сард сикх үндэстнүүдийн удирдагч Хардип Сингх Нижжарын амийг хөнөөсөн хэрэг гарсан. Харин тус хэрэгт Энэтхэгийн эрх баригчид оролцсоныг батлах нотолгоо байгааг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэд хоногийн өмнө мэдэгдсэн юм.

Энэтхэгийн зүгээс тус мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн үзэж, Канадын иргэдийг болгоомжтой байхыг сануулаад байв. Улмаар Энэтхэгийн “аюулгүй байдалд заналхийлсэн” хэмээн түр хугацаанд виз олголтоо зогсоосон байна.

Канадын Ерөнхий сайд Трюдо “Энэтхэгийг өдөөн хатгах гээгүй гэхдээ улсынхаа иргэдийг хамгаалах нь бидний үндсэн үүрэг” хэмээн хэлсэн байна.

Канад улсад 1.4 сая Энэтхэг гаралтай хүн амьдардгаас талаас дээш хувь нь сикх үндэстэн байдаг. Энэ нь тус улсын нийт хүн амын 3.7 хувийг бүрдүүлдэг аж. Канадаас Энэтхэг иргэдэд олгох визийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэв.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version