CRI Монгол радио
Тариаланчдад мэндчилгээ дэвшүүлжээ
Хятадын “Элбэг ургацын баяр” болох гэж буйг тохиолдуулж Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр ХКН-ын Төв хороог төлөөлөн нийт тариаланчид болон хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр, энэ жил эх орны олон газарт ган гачиг, үер усны гамшиг нүүрлэсэн ч та бүхний хамтын хичээл зүтгэлээр бүтэн жилийн үр тарианы үйлдвэрлэл зорилтоо амжилттай биелүүлэх төлөвтэй байгаа нь улс орны эдийн засгийг тогтвортой байлгах, хөгжлийн шинэ төлөв тогтоох, чансаатай хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэх болно.
Шат бүрийн намын хороо, захиргаа ХКН-ын Төв хорооны бодлого шийдвэрийг нухацтай хэрэгжүүлж, хөдөө тосгоны хүчирхэг орныг бүтээн байгуулах зорилтын төлөө ажиллаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталж, хөдөө тосгон, аж ахуйн ахуй, тариачидтай холбоотой ажилд анхаарлаа төвлөрүүлж, тариачдын орлогыг тасралтгүй нэмэгдүүлж, үзэсгэлэнт сайхан, амьдран суухад таатай хөдөө нутгийг цогцлоон байгуулахын төлөө ажиллах хэрэгтэй гэжээ.