CRI Монгол радио

Хятадын орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулна

Нийтэлсэн

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин саяхан Хятадын зүүн бүсийн тэнгисийн эрэгт орших Жянсу мужид ажиллахдаа тус мужийн жишгээр тэргүүний үйлдвэрлэл, бодит эдийн засагт түшиглэсэн орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулахыг санал болгов.

Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэртэй. Газарзүй, түүх, хүмүүнлэг зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөр оршин буй бүс нутгийн ялгаа, тэнцвэргүй хөгжил, зүүн баруу бүсийн ялгаа зөрөө ихтэй. Хятадын эх газрын зүүн бүс дэх тэнгисийн эрэгт орших Жянсу муж нь аж үйлдвэрийн бат бэх суурьтай, шинжлэх ухаан, боловсролын баялаг нөөцтэй, бизнесийн таатай орчинтой, зах зээлийн асар том цар хүрээтэй. Чухам тиймээс орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоо байгуулах, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн жишиг бүрдүүлэх бүрэн нөхцөл, чадвар буй.

Хятадын эрх баригч намын улс орны стратегийн төлөвлөгөөнд дурдсанаар, орчин үеийн аж үйлдвэрийн системд, дэвшилтэд, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийн салбарууд, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, шинэ эрчим хүч, шинэ материал, ногоон байгаль орчин зэрэг стратегийн шинээр хөгжиж буй салбарууд, мөн дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн хөдөө аж ахуйтай гүнзгий уялдаатай орчин үеийн үйлчилгээний салбар, бодит эдийн засагтай гүнзгий нэгдсэн дижитал үйлдвэрлэлийн бүлэглэл, орчин үеийн дэд бүтцийн систем зэрэг багтаж байна.

40 гаруй жилийн хөгжлийн үр дүнд Хятад улс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх нөхцөл бүрдүүлж, үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадал, иж бүрэн систем бүхий НҮБ-ын бүх аж үйлдвэрийн ангиллыг эзэмшсэн дэлхийн цорын ганц орон болсон юм. Гэсэн хэдий ч чип технологи, хагас дамжуулагч төхөөрөмж, нисэх онгоцны хөдөлгүүр зэрэг салбарт ялгаа зөрүү байсаар байна. Одоогийн байдлаар Хятадын аж үйлдвэрийн гинжин хэлхээ нь шинээр гарч буй аж үйлдвэрийн хувьсгалын үед аж үйлдвэрийн гинжин хэлхээний бүтцийн өөрчлөлт, дээд шинэ технологийн салбарт АНУ Хятадыг дарангуйлах, даяаршлын эсрэг “салгах”, “таслах”, анхан шатны бүтээгдэхүүн нийлүүлэлтэд асар их хэлбэлзэлтэй тулгарах гэхчилэн Орос, Украины мөргөлдөөний улмаас үйлдвэрлэлийн аюулгүй байдлын томоохон эрсдэлүүдэд нүүрлэж байна. Иймээс Ши Жиньпин орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг бэхжүүлэх явдлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж байна.

Ши Жиньпин Жянсуд ажил байдалтай танилцах үеэр чухал зааварчилга гаргажээ. Нэгд, бодит эдийн засгаа тууштай баримталж, уламжлалт аж үйлдвэрийн тэргүүлэх байр суурийг бататгаж, ахисан түвшний үйлдвэрлэлийг гол тулгуур болгосон орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэнэ. Хоёрдугаарт, технологийн шинэчлэлд тасралтгүй нээлт хийж, шинэчлэлээр өндөр чанартай хөгжлийг ахиулан, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үйлдвэржүүлэх ажлыг тасралтгүй сайжруулна. Гуравт үндэсний эрчим хүчний аюулгүй байдал, баталгааны чадавхийг сайжруулахын тулд гол технологи, үндсэн бүтээгдэхүүний үе шаттайгаар шинэчлэх, шинэ ухаалаг технологийг чадавхижуулах ажлыг түргэтгэх явдал юм.

Exit mobile version