CRI Монгол радио

Үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг ахиулахыг онцлов

Нийтэлсэн

Хятадын үндэсний экологи, байгаль орчныг хамгаалах хурал энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Бээжин хотноо болов. БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин хуралд оролцож, “Үзэсгэлэнт Хятад улс”-ын бүтээн байгуулалтын томоохон арга хэмжээ авч, ногоон, нүүрстөрөгчийн хий ялгаруулалт багатай орчин үеийн эдийн засгийн системийг байгуулж, чансаатай хөгжлийн ногоон дэвсгэрийг бий болгож, хүн ба байгалийн эв найртай зэрэгцэн орших шинэчлэлийг түргэтгэхийг санал болгов.

Хүн байгаль хоёрын эв найрамдалтай зэрэгцэн оршихуйн үүднээс хөгжлийг төлөвлөж, нөөц баялгийн өртөг, хөгжлийн орчныг үр дүнтэй бууруулахын тулд ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засгийн эргэлтийн тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллаа, уул, ой, тариалан газар, нуур, өвс, элсийг цогцоор нь хамгаалж, системтэй удирдах, Байгалийн болон зохиомол нөхөн сэргээлтийг цогцоор нь хийж иж бүрэн хамгаалалт, засаглалын ерөнхий загварыг буй болгох, цэвэр, нүүрстөрөгч багатай, аюулгүй, үр ашигтай эрчим хүчний системийг бий болгож, шинэ төрлийн эрчим хүчний тогтолцооны бүтээн байгуулалтыг хурдасгах, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн эдийн засгийн бодлогыг боловсронгуй болгох, үр ашигтай зах зээл ба илүү үр дүнтэй засгийн газрын ажиллагааг нягт уялдуулах, нүүрстөрөгчийн ялгаруулах эрх, эрчим хүч ашиглах эрх, усны эрх зэрэг нөөц ба байгаль орчны хүчин зүйлүүдийг ерөнхийд нь авч үзэх, байгальд ээлтэй үйлдвэрлэл, байгаль орчны үйлчилгээний салбарын эрүүл хөгжлийг дэмжихийн тулд байгаль орчныг хамгаалах итгэмжийн хяналтын тогтолцоог бий болгох ажлыг түргэтгэх, ногоон болон нүүрстөрөгч багатай технологийн бие даасан байдлыг дэмжиж, хиймэл оюун ухаан зэрэг дижитал технологийн хэрэглээг өргөжүүлж, “Үзэсгэлэнт Хятад улс ” дижитал засаглалын системийг байгуулж, ногоон, ухаалаг дижитал экологийн соёл иргэншлийг бий болгохыг санал болгов.

Хятад улс 1 тэрбум 400 сая хүн амтай хөгжиж буй орны хувьд эдийн засгийн өсөлт, байгаль орчныг хамгаалах, ард түмний амьжиргаа гурван талыг харгалзсан практик нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг ихээхэн татаж байна. “Ногоон ДНБ”-ийн үзэл баримтлалыг анх дэвшүүлсэн эрдэмтдийн нэг, Америкийн Үндэсний хүмүүнлэгийн ухааны академийн академич Жон Б.Кобб “Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад итгэл найдварыг авчирлаа” гэж үзэж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Хятадын Жэжянь мужийн хөгжлийг жишээ болгон авч, “Жэжянд таны харж байгаа зүйл бол ирээдүйн Хятад улс төдийгүй дэлхийн дүр төрх болно. Хамгийн чухал нь байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэнд, хөдөөгийн аялал жуулчлал зэрэг олон талаар тогтвортой, уялдаатай хөгжлийг бий болгосон ерөнхий үзэл баримтлал нь хамгийн үнэ цэнэтэй юм.”

Exit mobile version