CRI Монгол радио

Академич, мэргэжилтнүүдэд хариу захидал бичжээ

Нийтэлсэн

7-р сарын 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин “Шинжлэх ухаан ба Хятад орон” илтгэлийн аянд нэгдсэн академич, мэргэжилтнүүдийн төлөөлөлд хариу захидал илгээж, шинжлэх ухаан, технологийн салбарын ажилтнууд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжиж, улам идэвхтэй оролцохыг хүсжээ.

Ши Жиньпин захидалдаа, олон жилийн турш та нар “Шинжлэх ухаан ба Хятад улс” илтгэлийн аян арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинжлэх ухааны мэдлэгийг өргөнөөр түгээн дэлгэрүүлж, шинжлэх ухааны үзэл санааг бадруулан, гарамгай хувь нэмэр оруулсан билээ. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх нь инновац, хөгжлийг дэмжих маш чухал үндсэн ажил юм. Шинжлэх ухаанаар дамжуулан эх орондоо үйлчлэх гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн бадруулж, улам олон шинжлэх ухаан, технологийн ажилтнуудыг дайчлан нийт ард түмний шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлж, шинжлэх ухаан, технологийн бие даасан байдлыг өндөр түвшинд гаргаж, Хятадын онцлогтой шинэчлэлийг ахиулахад тасралтгүй шинэ хувь нэмэр оруулахыг та бүрэнд хүсэн найдаж байна гэжээ.

Саяхан “Шинжлэх ухаан ба Хятад улс” илтгэлийн аяллыг санаачилж, оролцсон академич, мэргэжилтэн нарын 20 гаруй төлөөлөл Ши Жиньпинд захидал бичиж, арга хэмжээг өрнүүлснээс хойших ололт амжилтаа тайлагнасан бөгөөд “Мянган академич, мянга удаагийн шинжлэх ухааны мэдлэг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ”-г эхлүүлэхийг санаачилжээ.

Exit mobile version