CRI Монгол радио
Армийг өндөр түвшинд хөгжүүлэхийг онцлов
“Наймдугаар сарын 1”-ний Хятадын Ардын Чөлөөлөх армийн баяр дөхөж буйг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо өчигдөр, 7 дугаар сарын 24-нд армийн засаглал сайжруулах тухай 7 дахь хамтын сургалтыг зохион байгуулжээ.
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлохдоо, цэрэг армийн засаглалыг бүх талаар эрчимжүүлэх нь ХКН армиа удирдах үзэл баримтлал, аргачлалын чухал өөрчлөлт шинэчлэлт, мөн ч үндэсний батлан хамгаалалт, армийн орчин үеийн шинэчлэлийн стратегийн эрэлт шаардлага, улс орны засаглалын тогтолцоо, чадавхийг бэхжүүлэх, шинэчлэлийг ахиулах чухал арга зам мөн. Тиймээс шинэ цаг эринд цэрэг армиа хүчирхэгжүүлэх үзэл баримтлал, арми дахь намын удирдлагыг тууштай баримталж, орчин цагийн цэрэг армийн засаглалын тогтолцоог бүрдүүлж, цэрэг армиа өндөр түвшинд чансаатай хөгжүүлэн, Ардын Чөлөөлөх Армийн 100 жилийн ойгоор товлосон зорилтыг биелүүлэхэд баталгаа хангах хэрэгтэй гэжээ.