CRI Монгол радио

Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтай хийсэн ярилцлага

Нийтэлсэн

Хятадын иргэдийн хувьд Азербайжан улс нь алс холын улс орон байж магадгүй. Азербайжан нь Евразийн уулзварт, Каспийн тэнгисийн баруун эрэгт байрладаг бөгөөд өрнө дорныг холбогч чухал улс юм. Замын уулзварт оршдог Азербайжан улс өрнө, дорныг холбосон хөгжлийн замаа хэрхэн олж байна вэ? Энэ нь дэлхийн геополитик, дэлхийн худалдаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Хятадтай харилцах харилцаа хэрхэн хөгжиж байна вэ? Эдгээр асуултын хариуг Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтэй хийсэн ярилцлагаас сонсоорой.

Азербайжан нь Закавказын зүүн өмнөд хэсэгт байрладаг. Евразийн уулзварт байрладаг Азербайжан нь эртний торгоны замын чухал улаа өртөө байсан юм. Худалдаачид, аялагчдын хөл ер тасраагүй бөгөөд өрнө дорнын соёл иргэншлийн нэгдэл, мөргөлдөөн нь энэ улсыг дэлхийн соёл, угсаатан хамгийн олон янзын улс орны нэг болгосон.

Азербайжан бол Хятадын Төв Ази дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, улам бат бөх болж байна. Өнөөдөр Хятад улс Азербайжаны худалдааны дөрөв дэх том түнш, импортын гурав дахь том эх үүсвэр болжээ. Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрснээр Баку олон улсын далайн худалдааны боомт, Алатын чөлөөт эдийн засгийн бүс зэрэг дэд бүтцийн байгууламжууд ар араасаа баригдаж, Хятад-Арабын хамтын ажиллагаа шинэ эрин үеийг эхлүүллээ.

Exit mobile version