CRI Монгол радио
Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага
Саяхан Хятадын төв радио телевизийн сурвалжлагч Шинэ хөгжлийн банкны төв байранд тус банкны ерөнхийлөгч Дилма Руссеффтэй ярилцлаа. Тэрбээр Бразилийн анхны эмэгтэй ерөнхийлөгч бөгөөд Шинэ хөгжлийн банк байгуулах гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн нэг юм.
Дилма Руссефф сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Шинэ хөгжлийн банкны гүйлгээний 30 хувь нь тухайн орны валютаар тооцоо хийхийг бид хүсэж байна. Үүний тулд үндэсний валютын бонд гаргах, мөн үндэсний валютаар хөрөнгө мөнгө татаж, зээл олгох гэсэн хоёр санаачилга гаргаж байна гэжээ.
Тэрбээр хэлэхдээ, Хятад улс 40 жилийн хугацаанд гайхалтай хурдацтай хөгжөөд, ядуу буурай орон байснаасаа дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц боллоо гэжээ.
Дилма Руссефф хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын ач холбогдол урьд өмнөхөөсөө илүү чухал болохыг одоогийн бүх зүйл харуулж байна гэж миний бие бодож байна. Үүний зэрэгцээ, БРИКС-ийн орнуудын хөгжил нь дэлхийн олон туйлт байдал, энх тайван, хөгжилд асар их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.