CRI Монгол радио

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдав

Нийтэлсэн

Өчигдөр, 8 сарын 17-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааныг Ши Жиньпин даргалан хуралдуулав. Хурлаар үер усны гамшгаас авран хамгаалах, гамшгийн дараах сэргэн босголтын ажлын талаар чухал заавар өгчээ.

Хур тунадасны улирал дуусаагүй, үер усны эрсдэл өнөө ч байсаар байна. Опдоо ч гэсэн олон бүс нутагт аадар бороо, үер, далайн хар салхи гарч байгаа бөгөөд зарим голын сав газарт үерийн эрсдэлтэй хэвээр байна. Хятадын хойд, зүүн хойд уулархаг нутгийн газар шороо ус ихтэй байгаа учир хөрсний гулсалт үүсэх эрсдэл өндөр байгаа тул сонор сэрэмжтэй байх ёстой. Зарим бүс нутагт ган гачиг болох эрсдэлтэй байна, иймд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Холбогдох бүс нутаг, тэдгээрийн нэгж байгууллагууд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гамшгаас аврах ажлыг сайтар хийж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ямагт тэргүүнд тавьж, ажил үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй.

Намын төв хорооноос гаргасан шийдвэр, зохицуулалтын арга хэмжээг бүх шатны намын хороо, захиргаа чанд хэрэгжүүлж, мөн бүх шатны удирдах боловсон хүчин, ялангуяа гол үүрэг хүлээж буй удирдлагууд тэргүүн эгнээнд явж биечлэн удирдах ёстой. Гал түймэр унтраах баг, Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчнийхэн зоригтой, шургуу ажиллах ёстой. Үндсэн шатны намын зохион байгуулалт, өргөн олон намын гишүүд идэхтэй оролцож, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас аврах ажилд шуурхай ажиллаж, ард иргэдтэйгээ хамт байж, нам төрөөс хүлээлгэсэн ажил үүргээ сайтар биелүүлэх хэрэгтэй гэж хурлаас чиглэл болгожээ.

Exit mobile version