CRI Монгол радио

ХТРТ Өмнөд Африкийн хэвлэлийн байгууллагатай гэрээ байгуулав

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 19-нд Өмнөд Африкийн Үндэсний парламентын дэд дарга Ченоли Кейптаун хотноо Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр Хятадын төв радио телевиз Африкийн хамгийн том шууд нэвтрүүлгийн хиймэл дагуулын платформ MIH-тэйхамтын ажиллагааны гэрээ байгуулсанд баяр хүргээд Өмнөд Африкийн нийгмийн олон салбарынхан Ши Жиньпин даргын айлчлалыг хүсэн хүлээж байгаа бөгөөд баялаг амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.

Мөн өдөр Кейптаун хотноо MIHболон Хятадын төв радио телевиз хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ХТРТ-ийн төлөөлөл Ли Тин, MIH-ийнхэвлэл мэдээллийн ахлах гүйцэтгэх захирал Филисо нар хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Шэнь Хайшюн Ченолитэй уулзах үедээ, ХТРТ Өмнөд Африкийн Үндэсний парламенттэй  хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллахад бэлэн байна гэжээ.

Филисотой уулзах үеэр Шэнь Хайшюн хэлэхдээ, Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Өмнөд Африкт төрийн айлчлал хийх гэж байгаа тул хоёр тал энэ боломжийг ашиглан  мэдээ, Баримтат кино, шинэ хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагаанд түлхэц болохыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version