CRI Монгол радио

Зүүн Хойдын бүс нутгийг хөгжүүлэхийг чухалчиллаа

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 7-ны өдөр Хармөрөн мужийн Харбин хотод Зүүн Хойдын бүс нутгийг тал бүрээр хөгжүүлэх ярилцлага зохион байгуулж, чухал үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ, шинэ эрин үеийн шинэ замналд Зүүн Хойдын бүс нутгийг тал бүрээр хөгжүүлэхэд ХКН-ын 20-р их хурлын бодлогыг хэрэгжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар чансаатай, тогтвортой хөгжих зам олж, Зүүн Хойдын бүс нутгийн түүхийн шинэ хуудасыг бичиглэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн инновацаар аж үйлдвэрийн хөгжилд хүч нэмж, Зүүн Хойд нутгийн онцлогтой орчин үеийн аж үйлдвэрийн систем байгуулах хэрэгтэй. Уламжлалт боловсруулах үйлдвэрийг дижиталчлах, оюунлаг болгох сайжруулалт хийж, харьцангуй сайн, боловсронгуй аж үйлдвэрийн гинжин хэлхээ бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ эрчим хүч, шинэ материал, тэргүүний боловсруулах аж үйлдвэр, цахим мэдээлэл зэрэг стратегийн чанартай шинэ тулгар аж үйлдвэрийг хөгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ хөдөлгөх хүч бий болгох нь чухал байна. Нар, салхи, атомын цахилгаан зэрэг шинэ, цэвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эдгээрийг нөөцлөх бааз байгуулах хэрэгтэй. Экологийн эх баялгийг хямгадан ашиглаж, Зүүн Хойд нутгийн экологийн орчин, биологийн баялгийн давуу талд түшиглэн орчин үеийн биологи, их өгөгдөл зэрэг шинэ тулгар онцлог аж үйлдвэрийг хөгжүүлж, цас мөсний болон тэнгис далайн эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй.

Мөн орчин үеийн дэд бүтцийн системийг эрчимтэй байгуулж, гадаад дотоодод нээлттэй байх хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлэх хэрэгтэй. Зүүн Хойд нутаг бол Хятад улсын умард зүгт нээлттэй байх чухал хаалга бөгөөд Зүүн Хойд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд стратегийн онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Тиймээс тэргүүний, нээлттэй байх байдлаа дээшлүүлж, “Бүс ба зам”-ын санаачилгад гүн нэгдэх хэрэгтэй гэжээ.

Exit mobile version