CRI Монгол радио

Чансаатай хөгжлийн шинэ төлөвийг нээхийг шаардав

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хармөрөн мужид ажиллахдаа, Хармөрөн муж эрхбиш үндэсний хөгжил дэх стратегийн байр суурь, байршлаа сайтар баталж, чансаатай хөгжлийг тэргүүн байранд тавьж, ХКН-ын Төв хорооны зүүн хойд нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх шийдвэр, бодлогыг сайтар хэрэгжүүлэн, давуугаа бадруулж, дутуугаа нөхөн, нөөц баялаг, экологи, эрдэм шинжилгээ, аж үйлдвэр, геологийн байршил зэргийн давуу талаар хөгжлийн шинэ хөшүүрэг болгох хэрэгтэй.

Түүнчлэн үндэсний үр тарианы үйлдвэрлэлийн чухал бааз, хүнд машин механизмын үйлдвэрлэлийн чухал бааз, эрчим хүч болон түүх эд материалын чухал бааз, умардын экологийн халхавч бүс, умардад нээлттэй хөгжих чухал бүс зэрэг статусаа бэхжүүлж, үндэстний батлан хамгаалалт, үр тариа, экологи, эрчим хүч, аж үйлдвэрийн аюулгүй байдлыг сайтар хамгаалж, чансаатай хөгжлийн шинэ төлөвийг нээх хэрэгтэй гэжээ.

Exit mobile version