CRI Монгол радио
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдав
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 8-р сарын 31-ний өдөр хуралдаж, “Боловсон хүчний сургалтын ажлын журам” болон “Бүх Хятадын боловсон хүчний бэлтгэл сургалтын төлөвлөгөө (2023-2027)”-ыг хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Хуралд тэмдэглэхдээ, боловсон хүчний боловсрол, сургалт нь өндөр чанартай боловсон хүчний багийг бүрдүүлэх тэргүүлэх, үндсэн, стратегийн төсөл бөгөөд Хятадын онцлогтой социализмын агуу үйлс, намын бүтээн байгуулалтын шинэ агуу үйлсийг түлхэн ахиулахад орлуулшгүй чухал байр суурь болон үүрэгтэй юм.