CRI Монгол радио
Гадаадаас буцаж ирсэн хятадын харьяат нарын XI их хурал болов
31-нд хилийн чанадаас буцаж ирсэн Хятадын харьяат болон тэдний гэр бүлийн гишүүдийн XI их хурал Бээжингийн Ардын их хурлын ордонд нээгдэв. Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хунин, Цай Чи, Дин Шюйшян, Хань Жэн нарын нам төрийн удирдагчид хуралд оролцож, баяр хүргэсэн бөгөөд Ли Ши намын төв хорооны өмнөөс үг хэлэв.
Гадаадаас буцаж ирсэн хятадуудын 1200 шахам төлөөлөгч болон дэлхийн 100 гаруй оронд тархаж буй Хятадын харьяатын 600 орчим зочид Бээжинд цугларсан байна.
Намын Төв Хорооны нэрийн өмнөөс Ли Ши “Улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандалтын төлөө хилийн чанад дахь хятадуудын эв нэгдлийн хүчийг нэгтгэе” сэдвээр илтгэл тавьж, чуулганы нээлтэд халуун баяр хүргэж, эр орондоо буцан ирсэн хүмүүс, тэдний төрөл төрөгсөд, хилийн чанад дахь хятадуудын холбооны ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.