CRI Монгол радио

Ши Жиньпин багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Хятад улсын шилдэг багш нарын төлөөлөгчдийн уулзалт 9-р сарын 9-ний өдөр Бээжинд боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд оролцсон төлөөлөгчдөд захиа илгээж, Хятад улсын багш нарын 39 дэх баярт зориулан Намын төв хорооны нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин захиандаа, урт хугацааны турш та бүхнээр төлөөлөл болгосон өргөн олон багш нар намын боловсролын бодлогыг хэрэгжүүлж, ёс суртахуун, оюун ухаан, бие махбод, хөдөлмөрлөх чадвар өв тэгш хөгжсөн хойч үе, бүтээн байгуулагчдыг хүмүүжүүлж, үндэстний сэргэн мандалтад чухал хувь нэмэр оруулсан байна. Багш нарын эгнээнд соён гэгээрүүлэгч, шилдэг багш нар цолгорон гарч, Хятадын онцлогтой соён гэгээрүүлэгчийн зориг санааг харуулж ирсэн юм. Шинэ аян замд та бүхэн соён гэгээрлийг чиг болгож, намын төлөө, улс орны төлөө ажиллах чадварлаг боловсон хүчин сурган хүмүүжүүлэх зорилгоо ухамсарлаж, улс орноо хүчирхэгжүүлэхийн төлөө чармайж, үндэстний аугаа их сэргэн мандалтын үйлст их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version