Дэлхий
НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминУмард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО ОХУ-тай эрчимтэй, нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа хэмээн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Le Figaro” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэл Макроны саналын талаарх асуултад хариулахдаа тэрбээр НАТО ОХУ-тай хэдийнээ эрчимтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг цохон тэмдэглэжээ.
“Зэвсэглэлд хяналт тавих, эрсдэлүүдийг бууруулах болон бусад асуудлаар бид ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн Столтенберг цохон дурджээ.
НАТО ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг тогтоон барих бодлогыг баримталж, ОХУ-тай харилцаагаа сайжруулна гэж найдаж байна хэмээн Столтенберг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр өмнө нь мэдэгдсэн байна.