CRI Монгол радио

Хятадын “Валентины өдөр”

Нийтэлсэн

Хятад охид хөвгүүд жил бүрийн билгийн тооллын 7-р сарын 7-нд хайрын баяр тэмдэглэж, хайр сэтгэлээ илэрхийлж иржээ. Энэ онд Жянши мужийн Шиньюй дахь Дагина нуурын эрэгт охид хөвгүүд ирцгээж, баяраа хуваалцаж аз жаргалаар дүүрэн байлаа.

Дагина нуур бол домогт өгүүлдэг тэнгэрийн долоон дагина энд бууж, олон сайхан үлгэр домог үлдээсэн газар гэж үздэг. Тийм ч учраас энд Хятадын хайрын баярыг уламжлал болгон тэмдэглэх болжээ. Аргын тооллын 8-р сарын 22-нд Хятад залуус дуулж бүжиглэж, баярлан хөөрч, хайрын баярын энэ өдрийг баяр жаргалтай өнгөрүүлдэг юм. Ренчинсоо

Exit mobile version