Энтертайнмент

Дуучин Шакира дахин татварын луйврын хэргээр шалгагдаж эхэлжээ

Нийтэлсэн

Дуучин Шакира татварын луйврын хэргээр дахин шалгагдаж эхэлжээ. Прокурорууд түүнийг 2018 оны орлогоосоо 7.1 сая ам.долларын татвар төлөөгүй хэмээн мэдэгджээ. Шакира Татварын ерөнхий газарт орлогоо мэдүүлэхдээ үл хамаарах зардлаа орхигдуулан тооцсон нь төлөх татварын дүнг нь бууруулсан байна.

Дуучин бүсгүйн хуулийн баг Шакирагийн 2018 оны татвартай холбоотой нэхэмжлэлийн талаар ямар ч мэдэгдэл ирээгүй хэмээсэн бөгөөд тэд 2012-2014 оны хооронд дуучны оршин сууж байсан газартай холбоотой шүүх хуралд бэлтгэж байгаа гэжээ. Энэхүү шүүх хурал арваннэгдүгээр сарын 20-нд эхэлнэ. Шакираг нийт зургаан удаагийн залилангийн хэргээр 15.4 сая ам.долларын татвар төлөөгүй хэмээн буруутгаж байгаа бөгөөд 2012-2014 оны хооронд ихэнх хугацааг Испанид өнгөрөөсөн учраас тус улсад татвар төлөх шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.

Шакира энэ хугацаанд ихэнхдээ Европын улсуудад байсан, мөн албан ёсны оршин суух газар нь Багамын арлууд байсан хэмээн мэдүүлжээ. Ирэх арваннэгдүгээр сарын 20-нд болох шүүх хурлаар түүнийг гэмт буруутай хэмээн үзвэл найм хүртэлх жилийн хорих ял оноох, их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах юм.

 

 

Exit mobile version