Бидэнтэй нэгд

Улс төр

Шадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн

Манай хоёр улсын Онцгой байдлын салбар дахь харилцаа 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2021 оны аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо “Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаан”-ыг зохион байгуулсан.

Харин өнөөдөр /2023.09.27/ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренковыг хүлээн авч уулзаж, хоёр улсын Онцгой байдлын салбарын харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Аливаа салбар, цаашлаад улс орны хөгжил боловсон хүчний чадавхаас ихээхэн шалтгаалдаг. Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид болон Санкт Петербург хотын Гал эсэргүүцэх албаны Их сургуульд 2001 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 155 гаруй алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгосон байна. Энэ хэрээр манай улсын гамшгаас хамгаалах боловсон хүчний  чадавх  нэмэгдсээр байгаад сэтгэл хангалуун байна. Мөн хил орчмын субьектуудын хооронд хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.

Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, болзошгүй гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээллийг журмын дагуу шуурхай солилцох, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмолжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан солилцох болон бусад хэлбэрээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна” хэмээгээд  Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар дэмжиж ажилладаг ОХУ-ын Онцгой байдлын Сайд, дэслэгч генерал А.В.Куренков болон ОХУ-ын Онцгой байдлын яамны хамт олонд талархал илэрхийллээ.

А.В.Куренков уулзалтын үеэр Шадар сайдтай санал нийлж буйгаа илэрхийлээд цаашид эрэн хайх, аврах чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд илүү анхаарч, Сэтгэл судлаачдыг бэлтгэж эхлэх болсон тухайгаа хэллээ. Мөн хоёр хил орчмын хүний оролцоогүйгээр гардаг гамшиг осол, ой, хээрийн түймэр зэрэг асуудлыг бууруулахад харилцан хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос эхлэн “Галын аюулгүй байдлын мэргэжилтэн”, 2008 оноос Иргэний хамгаалалтын академид “Гамшгийн удирдлага”, “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага”, 2019 оноос Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд “Шүүхийн шинжээч”  мэргэжлээр нийт 150 орчим алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгоод байна.

Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулсан юм.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн