Дэлхий

Нацистыг урьсан Канадын парламентын спикер огцорлоо

Нийтэлсэн

Канадын парламентын спикер Энтони Рота нацистыг урьсантай холбоотой дэгдсэн дуулианы улмаас огцрохоор болжээ.

Тэрбээр СС “Галичина” дивизэд алба хааж байсан Украины нацист 98 настай Яраслав Хунку-г парламентад урьсандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ. Нацистад хүндэтгэл үзүүлсэн нь олон хүн, тэр дундаа Канадын болон дэлхийн еврейчүүд, Польш болон бусад улсад нацистуудын гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн сэтгэлийн шархыг хөндсөн. Тиймээс үүний хариуцлагыг өөрөө үүрч байна гэж Рота мэдэгджээ.

Есдүгээр сарын 22-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Канадын парламентад үг хэлж байх үеэр Энтони Хунку танхимд орж ирэхэд түүнд хүндэтгэл үзүүлж буй гэрэл зургийг Associated Press агентлаг өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Ротаг огцруулахыг урилсан. Тэрбээр болсон явдлыг танхим болон канадчуудын хувьд шившигтэй, байж боломгүй үйлдэл хэмээн онцолсон юм.

Exit mobile version