CRI Монгол радио
Замби улс Хятадын туршлагыг сурахаар ирсэн юм
9-р сарын 10-16-нд Замбийн ерөнхийлөгч Хакаинде Хичилема Хятадад төрийн айлчлал хийсэн. Ши Жиньпин даргатай уулзахын өмнө тэрээр Гуандүн мужийн Шэньжэнь, Жянши мужийн Жинганшан, Фүжянь мужийн Ниндэ зэрэг хотуудад айлчилж, Хятадын нийгмийн хөгжлийн талаар гүнзгий ойлголттой болжээ.
9-р сарын 15-нд Ши Жиньпин дарга, Хичилема нар Хятад Замбийн харилцааг иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд ахиулахаа зарлаж, Хятад Замбийн найрамдлын шинэ хуудсыг нээсэн байна. Ерөнхийлөгч Хичилема Хятадад хийсэн зургаан хоногийн айлчлалын үеэр олон нийтийн цахим хуудсуудаар харж, сонссон зүйлээ байнга хуваалцаж, зураг, видео, нийтлэлээ 50 гаруй удаа шинэчилсэн байна.
Тэрээр ХТРТ-д ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, дэлхийн нөхцөл байдлыг судлах хүсэлтэй хүн бүхэн Хятад улс асар их ахиц дэвшил гаргасныг ойлгож байна. Хятадын сонгосон хөгжлийн загвар нь Хятадыг цоо шинэ өнгө төрхтэй болгож, үнэхээр бахархмаар юм. Хэрэв та нар ч Шэньжэнь, Фүжяньд очсон юм бол эдгээр газрууд урьдынхтай эрс өөр болсныг харах болно. Эндээс сурах ёстой зүйл их байгаа, Замби улс сурахаар ирсэн гэж би хувьдаа бодож байна, эдгээр хөгжлийн чиг хандлагыг ойлгож, үндэснийхээ нөхцөлд хэрэгжүүлж, амьдралд нийлүүлэх нь зүйтэй гэдгийг харахаар ирсэн. Энэ нь маш чухал гэж би үзэж байна.