CRI Монгол радио

Нутгийн сар хамгаас гэгээтэй

Нийтэлсэн

Өнөөдөр Хятадын уламжлалт баяр болох Тэргэл сарны баярын өдөр. Энэ баяр нь эрт дээр үеэс дээд тэнгэрээ шүтэж, сарны бурхныг тахихаас үүсэлтэй бий болсон юм. Бүтэн сар нь гэр бүлийн нэгдэл, аж жаргалыг бэлгэддэг. Тэргэл сарны баяр нь олон мянган жилийн турш Хятадын ард түмний эв найрамдлын сайхан мөрөөдлийг тээж, төрсөн нутаг төрөл төрөгсдөө санагалзах сэтгэлийг илэрхийлдэг.

Шааньси бол Ши Жиньпиний төрөлх нутаг бөгөөд тэрээр тэнд олон жил ажиллаж, амьдарч байсан юм. 1960-аад оны сүүлээр Ши Жиньпин Шааньси мужийн Лянжяхэ хэмээх жижиг тосгонд тариачны ажил хийж, тэнд долоон жил болсон юм. Тэрээр нутгийн иргэдтэй адилаар нүхэн байшинд сууж, хонь хариулж, өвс хадах, нүүрс зөөх ажлүүдийг хийж байсан юм. 1975 оны 10-р сард тэрээр Лянжяхэгээс явахынхаа өмнө тосгоныхоо ард иргэдэд хандан “Би энэ нутгаас гарч, хотод буцаж их сургуульд сурах болоо. Лянжяхэгийн өгсөн бүхнийг би хэзээ ч мартахгүй” гэжээ.

Гуч гаруй жилийн дараа буюу 2013 онд Хятадын удирдагч болсон Ши Жиньпин Коста Рикад айлчилж, тухайн нутгийн тариачны гэрт зочлохдоо Лянжяхэд тариачин байсан үйл явдлуудаа онцгойлон дурджээ. Фермийн эзний хүү “Улс орны удирдагч болсон хүн тариачин гэдгээрээ бахархдаг цөөхөн тохиолдол” гэжээ.

1982 оны хавар Ши Жиньпин сайн дураараа Бээжинд ажиллахаас татгалзаж, тухайн үед харьцангуй ядуу байсан Хэбэй мужийн Жэндинд хошуунд очихоор болжээ. Гурван жилийн хугацаанд тэрээр Жэндинд олон шинэлэг ажил хийж, Жэндин хошууны намын даргаар сонгогдож ажилласан юм.

Лянжяхэ-гээс Жэндин, дахин Фүжянь муж, Жэжян муж, Шанхай, Бээжин хүртэл, дараа нь ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн даргаар сонгогдох хүртлээ Ши Жиньпин нутаг, ард түмнийхээ төлөө гэх тэмүүллээ ерөөс орхиогүй юм.

Exit mobile version