CRI Монгол радио
Пэн Лиюань ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслолд оролцов
Пэн Лиюань, Азулай нар юуны өмнө Хятадын хүүхэд өсвөр үеийнхний сан болон Пакистаны охидын боловсролын нэгдсэн холбооны төлөөлөгчдөд шагнал гардуулав.
Пэн Лиюань хэлсэн үгэндээ, Хятад улс ЮНЕСКО-той нягт хамтран ажиллаж, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг бий болгосон нь дэлхий нийтийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг хөгжүүлэхэд үлгэр жишээ үйлдэл үзүүлж, үнэтэй туршлага хуримтлуулан, чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Охид, эмэгтэйчүүдийн боловсролын үйлст илүү олон хүн гар бие оролцож, илүү олон эмэгтэйчүүд боловсролоор дамжуулан хувь тавилангаа өөрчилж, амьдралын үнэ цэнийг ойлгоход тусална гэж найдаж байна гэжээ.
Азулай хэлсэн үгэндээ ЮНЕСКО-г эрчимтэй дэмжиж ирсэн Хятадын Засгийн газар, профессор Пэн Лиюаний дэлхийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих үйлст оруулсан жинтэй хувь нэмэрд талархал илэрхийлээд, ЮНЕСКО Хятадтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа охид, эмэгтэйчүүдийн боловсролын ажил үйлсийг цаашид хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.