CRI Монгол радио
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ХТРТ-д ярилцлага өглөө
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад саяхан Бээжинд ХТРТ-д ярилцлага өгчээ. Тэрээр Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн ёслол сэтгэл хөдөлгөм болж, Хятад улсын агуу, даруу байдал гүн сэтгэгдэл үлдээсэн гэжээ. Сири улс арав гаруй жилийн турш дайны галд өртөж байна. Дайн дуусч, хориг арга хэмжээ дуусахыг тэрэрэ хүсэж буйгаа илэрхийлээд, ноёрхогч үзлийг орхиж, бүх улс орон харилцан ашигтай, хамтдаа хожих олон улсын шинэ дэг журмыг байгуулах ёстой гэжээ.
Хятадад хийсэн айлчлалынхаа тухай тэрээр хэлэхдээ: Би хамгийн сүүлд 19 жилийн өмнө Хятадад айлчилж байсан. Энэ хугацаанд Хятад улс эрчимтэй хөгжилд хүрсэн. Хятад улсыг нэгэн цагт “дэлхийн үйлдвэр” буюу “дэлхийн түүхий эдийн үйлдвэр” гэж нэрлэдэг байсан бол одоо Хятадыг “дэлхийн инновацийн үйлдвэр” гэж хэлж болно. Энэ бол нэг тал юм. Нөгөө талаар, Хятадын ард түмэн маш эх оронч, эх орноороо бахархах сэтгэлээр дүүрэн байдаг гэдгийг бид сайн мэднэ. Энэхүү бахархал нь улс орны бүтээн байгуулалтын олон ололт амжилтаас үүдэлтэй.