Бидэнтэй нэгд

Улс төр

Автобусны худалдан авалт хил дамнасан, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй байна

Нийтэлсэн

ХҮН-ын нийслэлийн бүлгийн төлөөлөгчид Төрийн ордонд хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө:

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сонгуулийн өмнөх отгон чуулган өнөөдөр нээлтээ хийв. Энэ чуулганаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг энэ сард багтаан хийнэ. Мөн 2024 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэнэ. Сонгуулийн жил төсвийг тэлдэг тул ХҮНам энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах чуулган гэдгээрээ намрын чуулган онцлогтой. Маш халуун чуулган болно. Иргэд парламентад сөрөг хүчин байна уу? Иргэдийн дуу хоолойг илэрхийлж байна уу гэж олон жил асуусан. ХҮНам иргэдтэй цуг байна” гэв.

Тус намын нийслэлийн бүлгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  шаардлага хүргүүлжээ.

ХҮН-ын Нийслэлийн бүлгийн төлөөлөгч Д.Гантулга “Өчигдөр “Дэү корпорацын Дэд ерөнхийлөгч Ким гэж хүн хэвлэлийн хурал хийлээ. Тэр хүн цоо шинэ автобус хуучин юм шиг харагдсанд уучлаарай гэв. Энэ бүхэн хил дамнасан, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Иймд МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нарыг шалгуулахаар шаардлага хүргүүлж байна.

Солонгосын талыг ч тус улсын Прокурорын байгууллагаар шалгуулна. Ерөнхий сайд ажлаа хийж чадаагүй дарга нарыг огцруулах ёстой. Хуулиар Ерөнхий сайдад ийм бүрэн эрх нь бий. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 65.2-т зааснаар Засгийн газрын тэргүүн хотын даргыг огцруулах эрхтэй. Мөн бид нийслэлийн худалдан авалтуудыг шалгаж, иргэдэд мэдээлнэ. Тоос соруулагч машины худалдан авалт мөн л маргаантай” гэв.

ХҮН-ын УЗ-ийн гишүүн П.Наранбаяр “НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэдний 34 нь МАН-ын, 8 нь АН-ын, 3 нь ХҮН-ын гишүүд байдаг. 2017 онд төмөр зам барихдаа төрийн нууцад оруулж, ямар хулгайн схемээр явсныг та бүхэн мэднэ. Автобусыг яг энэ схемээр авсан. Хулгайн схем нь амь бөхтэй байгаа тул худалдан авалтыг нууцад хамруулж, хуучин автобус оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтнууд огцрох ёстой. Эдгээр нь хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 65.2-т зааснаар НИТХ-ын 15 гишүүн гарын үсэг зурвал хотын даргыг огцруулах үндэслэл болно. Гарын үсэг зурсны дараа НИТХ 15 хоногийн дотор энэ асуудлаар хуралдах ёстой. Иймд бид өнөөдрөөс 15 төлөөлөгчийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ. НИТХ-ын төлөөлөгчид намынхаа эрх ашгаар бус, нийслэлчүүдийн төлөө саналаа өгөөрэй. Мөн хулгайг дахин гаргахгүй байх, хулгайн схемийг булшлахад НИТХ түүхэн үүрэг гүйцэтгэнэ” гэв.

Тус нам энэ асуудлаар АТГ, Тагнуулын ерөнхий газарт ханджээ.

65 дугаар зүйл.Бүх шатны Засаг даргад хариуцлага тооцох

65.1.Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:
65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.
65.2.Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.
65.3.Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
65.3.1.сануулах;
65.3.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.
65.4.Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.

Улс төр2 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм3 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр3 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн