Улс төр
Хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, МАН-ын бүлэг дэмжлээ
Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр (2023.10.02) өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Уг хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнээс өмнө Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд мөн бүлгийн гишүүд хүсэлтийг нь хүлээж авсан. Тэрбээр улс төрийн хариуцлага хүлээн, ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн билээ.
Хотын дарга Д.Сумъяабазар 20:00 цагт энэ талаар мэдээлэл өгөхөөр болжээ.