Дэлхий

Улсад нь суугаа дипломат ажилтнуудаа эргүүлэн татахыг Энэтхэг улс Канадаас хүсэв

Нийтэлсэн

  • 40 гаруй ажилтнаа эргүүлэн татахыг хүсжээ
  • Энэ сарын 10-наас өмнө ажлаа хүлээлгэн өгөөгүй бол дипломатын халдашгүй эрхээ алдана гэв
  • Өмнө нь Канадын иргэдэд түр хугацаанд виз олгохгүй гэдгээ мэдэгдэж байсан

Энэтхэг, Канад улсын хооронд үүсээд буй маргаантай холбоотойгоор Энэтхэг улс Канадын иргэдэд түр хугацаанд виз олгохгүй гэдгээ мэдэгдэж байсан.

Харин энэ удаад улсад нь суугаа 40 орчим дипломат ажилтнаа эргүүлэн татахыг Энэтхэг улс Канадаас хүсжээ. Financial Times-ын мэдээлснээр энэ сарын 10-наас өмнө ажлаа хүлээлгэн өгөөгүй хүмүүс дипломатын халдашгүй эрхээ алдана гэв.

Эргэн сануулахад энэ оны зургаадугаар сард сикх үндэстнүүдийн удирдагч Хардип Сингх Нижжарын амийг хөнөөсөн хэрэг гарсан. Харин тус хэрэгт Энэтхэгийн эрх баригчид оролцсоныг батлах нотолгоо байгааг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн юм.

Энэтхэгийн зүгээс тус мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн үзэж, Канадын иргэдийг болгоомжтой байхыг сануулаад байв. Энэтхэгт суух Канад ажилтнуудын тоо Канадад суух Энэтхэг ажилтнуудын тоотой харьцуулахад хамаагүй өндөр юм.

Канадад 1.4 сая Энэтхэг гаралтай хүн амьдардгаас талаас дээш хувь нь сикх үндэстэн байдаг. Энэ нь тус улсын нийт хүн амын 3.7 хувийг бүрдүүлдэг аж.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version